“Эдлэг шонхор шувууг Гадаад хэргийн яам, улстөрчдөөс хол байлгая” сэдвээр мэдээлэл өгнө

08.30 цагт ГХЯ-нд Монгол Улсын ГХЯ, Ази-Европын сангийн хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Зорилго нь АСЕМ-ийн 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад манай улсад дэмжлэг үзүүлэхэд оршино. 

10.00 цагт Авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцана. Арга хэмжээнд НЕТГ, Нийслэлийн газрын албаны мэргэжилтнүүд болон Авто худалдааны цогцолборын удирдлагууд оролцож хэвлэл мэдээллийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Сэтгүүлчдийн нэгдсэн унаа 10:00 цагаас Улаанбаатар шилэн банкны урдаас хөдөлнө. 

10.00 цагт МҮЭСТО-нд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвөөс Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд “Хөдөлгөөн -Эрүүл мэнд” өдөрлөгийг зохион байгуулна. Тус өдөрлөг, үзүүлэх сургалтаар Нийслэлийн иргэд болон эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчдөд хөдөлгөөн заслын тусламж үйлчилгээ, чийрэгжүүлэлтийн төвийн үйл ажиллагааг танилцуулж, идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр өвчнөөс урьдчилан сэргийлж болох сургалт сурталчилгааг хүргэх юм 

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд "Улаанбаатар Марафон-2015" олон улсын гүйлтийн талаар Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн Xэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. 

11.00 цагт Эрх чөлөөний талбайд ХХААЯ НМХГ-ын хамтран зохион байгуулж буй "Эх орны хүнс-Эрүүл хүнс" сэдэвт үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих өдөрлөгийн нээлтийн ажиллагаа болно. 

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Монгол улсын нийт газар нутгийн 80 гаруй хувийг бэлчээр эзэлдэг. Харин 6 хувийг ойн сан эзэлдэг. Газар нутгийн ихэнхи хувийг эзэлдэг бэлчээр одоог хүртэл хуулийн зохицуулалтгүй, ХХААЯаманд асуудал хариуцсан ганц мэргэжилтэнтэй. Тиймээс Монгол орны бэлчээрийн төлөв байдлыг хэлэлцэх тухай мэдээллийг Ногоон алт төслийн мэргэжилтэн Д.Булгамаа, малчин н.Оюун, С.Жамбалдорж зэрэг холбогдох мэргэжилтэнгүүд танилцуулна

11.00 цагт “Зууны мэдээ” сонины  “Үндэсний мэдээллийн төв”-д  Шонхор тоодог хамгаалах сангаас “Эдлэг шонхор шувууг Гадаад хэргийн яам, улстөрчдөөс хол байлгая” сэдвээр мэдээлэл өгнө.

11.30 цагт “Зууны мэдээ” сонины  “Үндэсний мэдээллийн төв”-д   ЗТЯ-ны Далайн захиргаанаас усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээг шинэчилж байгаа талаар мэдээлэл өгнө.

12.00 цагт “Зууны мэдээ” сонины  “Үндэсний мэдээллийн төв”-д  Монгол Улсад Өвөрмонгол иргэдийн эрхийг зөрчиж байгаа талаар иргэний хөдөлгөөний байгууллагууд ноцтой баримт дэлгэнэ.

12.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотойгоор нийслэлийн зарим хорооны иргэд хөрөнгийн чадамжгүй компанид газрыг өгөхийг эсэргүүцэн хотын даргад мэдэгдэл хүргүүлэх талаар иргэд болон "Ард иргэдийн төлөөлөл" ТББ-аас мэдээлэл хийнэ.

12.30 цагт “Зууны мэдээ” сонины  “Үндэсний мэдээллийн төв”-д “Хуйвалдааны Засгийн газрын тэргүүнийг хуулийн дагуу цээрлүүлье” сэдвээр иргэний нийгмийн байгууллагууд мэдээлэл хийнэ.

12.30 цагт “Иргэдийн Шударга Шүүх” ТББ, “Хүсэл зорилгоо нэгтгэе” Үндэсний хөдөлгөөнөөс хууль хяналтын байгууллага хүний эрхэнд хэрхэн халдаж байгаа болон шүүхийн шударга бус шийдвэр бусдыг хэрхэн чирэгдүүлж буй талаар хэвлэлийн хурал зарлажээ. Хэвлэлийн бага хурал энэ сарын 26-ны өдөр буюу мягмар гарагт 12:30 минутаас “Монгол ньюс” мэдээлийн төвд болох юм байна.

13.00 цагт “Зууны мэдээ” сонины  “Үндэсний мэдээллийн төв”-д  Уул уурхайн салбарт хөрөнгө оруулсан гадны иргэдийг барьцаалж амь насанд нь халдсан талаар мэдээлэл хийнэ.

15.00 цагт Баянзүрх дүүргийн 177-р цэцэрлэг дээр Сөүл дэх Австралийн Элчин Сайдын Яамны санхүүжилтээр Улаанбаатар Ротари Клубын хэрэгжүүлсэн " Эрүүл инээмсэглэл" төслийн хаалтын үйл ажиллагаа зохион байгуулагдана.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Энэ мэдээнд Редактор байдаггүй юм уу? 2015-05-27 04:04:46
    Буруу шүү. ЭДЛЭГ биш, ИДЛЭГ шонхор гэвэл ЗӨВ шүү.
  • ХУУЛЬ ЗҮЙН ХҮРЭЭЛЭН 2015-05-26 02:02:35
    ЗӨВ ШҮҮ
  • 1958.mn 2015-05-26 00:52:31
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    49.0.200.130
    Мэдэгдсэн Хариулах