"Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав” гэхчлэн хамгийн анх хэн нэгэн газар олгоогүй бол дур мэдэн барилга барих зоригтой барилгачин байхгүй. Эсвэл хэн нэг захиалагч гэх том толгойтой нөхөр “бариад эхэлчих би дараа нь зохицуулчихъя” гээд л дур мэдэн шийдвэр гаргаагүй бол өнөөдөр энэ олон зөвшөөрөлгүй гэгдэх барилгууд баригдахгүй л байлаа.
Өнөөдөр барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй гүйцэтгэхийг хориглосон байтал хууль зөрчин баригдаж байгаа барилгууд тоо буурахгүй байна. Үүний гол шалтгаан нь ер дөө л дээр дурдсан шалтгаан юм. Гэхдээ хотын орлогч дарга С.Очирбат Нийслэлийн удирдах зөвлөлийн ээлжит хурлын үеэр "Барилгын зураг төсөл нь иж бүрэн болоогүй, инженерийн шугам сүлжээний хангамжийн техникийн нөхцөл олгогдоогүй шалтгаанаар зураг төсөл баталгаажаагүй, батлагдаагүй зураг төслийг барилгын захиалагч, гүйцэтгэгчид нийлүүлдэг, барилга угсралтын ажил гүйцэтгэх цаг агаарын тааламжтай хугацаа богино байдгаас шалтгаалан дулааны улиралд угсралтын ажлыг явуулах зорилгоор зөвшөөрөлгүй ажил гүйцэтгэж байна" гэж мэдэгджээ.
Үнэхээр ч Монголын цаг агаарын эрс тэс байдлаас шалтгаалж, зуны гурван сард л барилгын ажил идэвхтэй өрнөдөг. Энэ цаг үеийг алдахгүйн тулд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй эсэх нь хамаагүй барилга, байгууламжууд баригдсаар ирсэн байх юм. Цаашлаад шүүх л зөвшөөрөлгүй барилгыг нураах эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэсэн ганц л тайлбартайгаар хууль зөрчигдсөөр л байна. Нэгэнт баригдчихсан, олон давхар, өчнөөн хөрөнгө зарцуулчихсан барилгыг шууд нураана гэдэг хэцүү тиймээс торгууль тооцоод барилгыг хүлээн авах, ашиглалтанд оруулах байдал цөөнгүй гарсаар байгаа юм. Үүнээс болоод зөвшөөрөлгүй барилгуудын тоо буурахгүй л байна.
2015 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар 67, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар 33 барилгад үзлэг, шалгалтыг хийсэн байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн шалгалтаар 65 аж ахуйн нэгж, иргэн холбогдох хууль, тогтоомжийг зөрчин, зөвшөөрөлгүйгээр барилгын үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогджээ. Гэвч "Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав” гэхчлэн хамгийн анх хэн нэгэн газар олгоогүй бол дур мэдэн барилга барих зоригтой барилгачин байхгүй гэдгийг барилгачид хэлж байна. Өөрөөр хэлбэл эдгээр зөвшөөрөлгүй баригдаж буй барилга бүрийн ард "захиалагч" гэх эрх мэдэлтэн нуугдаж байгаа юм. Тэд Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь заалт /Барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эхлэх, үргэлжлүүлэхийг хориглоно/-ыг ноцтойгоор зөрчиж байгаа юм.
Мөн дээрх шалгалтаар "барилга барихаар төлөвлөсөн газрын 70 хувьд барилга, 30 хувьд ногоон байгууламж, авто зогсоол байх ёстой. Гэвч шинээр баригдсан болон баригдаж байгаа барилгуудад энэ стандартыг огтхон ч мөрдөхгүй байгаа" зөрчил ирэлсэн байна. Зөрчилтэй, зөвшөөрөлгүй барилгуудыг нийслэлийн дүүргүүдээр ангилбал, Баянгол дүүрэгт хамгийн их буюу зөрчилтэй 60 барилга, Хан-Уул дүүрэгт 31, Баянзүрх дүүрэгт 31, Сонгинохайрхан дүүрэгт 30, Чингэлтэй дүүрэг 4, Сүхбаатар дүүрэгт 3, Налайх дүүрэгт 3, Багануур дүүрэгт 2 байна.
Тэгвэл эдгээр зөвшөөрөлгүй барилгуудыг яах вэ. Нийслэлийн удирдлагуудын зүгээс зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудад цахилгаан, дулаан, усаар хангахгүй байх арга хэмжээг авахаа мэдэгдээд байгаа. Ингэснээр бусад аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлэхгүй байхад нөлөөлнө. Мөн зөвшөөрөлгүй барилгуудад зээл, тусламж олгохгүй байх талаар арилжааны банкуудад мэдэгдэхээр шийдвэрлэсэн байна. Харин энэ шийдвэр ажил хэрэг болоосой хэмээн хүсч байна. Өмнө нь ч "барилгуудыг цахилгаанаар хязгаарлана" хэмээн мэдэгдэж байсан. Гэвч энэ мэдэгдэл нь ажил хэрэг болж чадаагүй. Тиймээс ч зөвшөөрөлгүй барилгуудын тоо нэмэгдсээр л байгаа юм.
Ами
Olloo.mn