Хүүхдийн баярын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
06 дугаар сарын 01-нд 11:00-14:00 цагийн хооронд “ХҮҮХДИЙН БАЯР” арга хэмжээг Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна.

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга
06 дугаар сарын 01-ний өдрийн 14:00, 16:00 цагуудаас Д.Ганболдын найруулга “Эрх цагаан унага” жүжгийг өөрийн тайзнаа тоглоно.

Улсын драмын эрдмийн театр
06 дугаар сарын 01-ний өдрийн 11:00, 13:00 цагуудаас К.Драгунская “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн жүжиг

Хүүхэлдэй театр
06 дугаар сарын 01-ний өдрийн 10:00 цагаас “Үлгэрийн баатрууд” парад
06 дугаар сарын 01-ний өдрийн 12:00, 14:00 цагаас Хүүхэлдэйн театрын тайзнаа Х.Андерсаны “Нугасны муухай дэгдээхэй” жүжиг
06 дугаар сарын 01-ний өдрийн 16:00 цагаас VIVA CITY хороололд Х.Андерсаны “Нугасны муухай дэгдээхэй” жүжиг тавигдана.

Үндэсний Цирк /АСА ЦИРК/
05 дугаар сарын 29-ний өдрийн 17:00 цагаас,
05 дугаар сарын 30-ний өдрийн 11:00, 14:00, 17:00,
05 дугаар сарын 31-ний өдрийн 11:00, 14:00, 17:00,
06 дугаар сарын 01-ний өдрийн 11:00, 14:00, 17:00 цагуудаас “Циркийн шилдэг үзүүлбэрүүд” тоглолт

Нийслэлийн Улаанбаатар чуулга
05 дугаар сарын 30, 31, 06 дугаар сарын 01-нд 11:00, 14:00, 17:00 цагуудаас “Бонгын аялал” тоглолт

Хүүхдийн номын ордон
05 дугаар сарын 29-нд 11:00 цагаас “Шидэт номын найзууд” уран уншлагын уралдаан
06 дугаар сарын 01-нд Нээлттэй хаалганы өдөр

Монголын хүүхдийн ордон
05 дугаар сарын 25-ны өдөр Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт, бэлэг гардуулах үйл ажиллагаа болно.
06 дугаар сарын 01-ний 14:00 цагаас Баярын тоглолт

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар
06 дугаар сарын 01-ний өдөр 09:30 цагаас “Өргөө-2” кино театрт Дүүргийн “Хүүхдийнбаяр”-ын нэгдсэн арга хэмжээний нээлтийн үйл ажиллаагаа зохион байгуулна. Хүүхдүүдэд кино үзүүлнэ. Хороодод Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар
Чингисийн талбайд нэгдсэн арга хэмжээтэй хамтрах ба хороодоор хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.Хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд гарын бэлэг гардуулна.

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар
06 дугаар сарын 01-нд 11:00 цагаас УБ Паласт Хүүхдийн баярын арга хэмжээ болно.
06 дугаар сарын 01-нд 12:30 цагаас Баянгол дүүргийн ЗДТГ-аас УБ Палас хүртэл парад алхана.

Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар
06 дугаар сарын 01-нд 11:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар
06 дугаар сарын 01-нд 11:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно
.
Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар
06 дугаар сарын 01-нд 10:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар
05 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд хороодод Хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулагдана.
06 дугаар сарын 01-нд 11:00 цагаас “Их Зайсан” цогцолборт “Оюуны Ундраа” групптэй хамтарсан Хүүхдийн баярын үйл ажиллагаа болно.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар
06 дугаар сарын 01-нд 11:00 цагаас Тусгаар тогтнолын талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар
06 дугаар сарын 01-нд 11:00-15:00 цагийн хооронд хороодод Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.  

Үндэсний Соёл амралтын хүрээлэн
2015 оны 05 дугаар сарын 28-аас 2015 оны 06 дугаар сарын 04-ний хугацаанд “Гайхамшигт долоо хоног” арга хэмжээг Ихтайз, багатайз болон цэгийн хөтөлбөрөөр дамжуулан зохион байгуулна. Уг үйл ажиллагааг насны ангиллаар цирк, хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн урлагийн тоглолт, АХА, спортын тэмцээн, уралдаан зэрэг төрлүүдээр тус тус зохион явуулна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
06 дугаар сарын 01-нд 11:00 цагт “Витафит” ХХК,  ТВ-5 телевизтэй хамтран “Ундааны баяр” өдөрлөг ба бусад ивээн тэтгэгч байгууллагуудын нэрэмжит уралдаан, тэмцээнийг зохион байгуулна. Мөн номын худалдаа явагдана.

 
НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zocin 2015-05-26 14:22:22
    yamarcz ih bayrt dyrtai uls um,ulaan byrhan ubcin garlaa l geed baisan,olnooroo neg dor cuglaz boloh umuu
  • эрүүл үү 2015-05-26 04:13:15
    нэг хэсэг нь улаан бурханы өвчлөлт нэмэгдээд байна гээд л хуралдаад байдаг, зарим нь ингээд арга хэмжээ зарлаад л байдаг , улаанбаатарын бүх хүнийг өвчин
  • aav 2015-05-26 01:27:09
    Хүүхэдийг цуглуулахгүй байхыг анхааруулаад байсан хамаагүй хэрэг үү? Нөгөө өвчлөл нь багасаж дарагдсан юм уу?
  • 1958.mn 2015-05-26 00:54:12
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!