Явган хүний зам чөлөөлөх зардлыг эхний ээлжинд нийслэлээс гаргана
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн баталсан “Нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөлж, тохижуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу  хотын төвд явган хүний замыг хааж, таглаж барьсан барилгуудыг ирэх зургаадугаар сарын нэгний өдөр гэхэд нураах учиртай юм. Ингэхдээ зөвхөн замыг чөлөөлөөд өнгөрөх бус чөлөөлөх зардлыг тухайн байгууллагуудаар гаргуулахаар болсон юм.

Тэгвэл Засаг даргын өгсөн хугацаа дуусахад ердөө таван хоног үлдээд байна. Харин явган хүний замыг чөлөөлсөн байгууллага одоогоор алга.Тэд цаашдаа ч явган хүний  замыг чөлөөлөх бодолгүй байгаа бололтой.

Явган хүний замыг хааж барьсан 34 объёкт байгаа

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын өгсөн мэдээллээр явган хүний замыг хааж барьсан “Туушин” зочид буудал, “Метро молл” их дэлгүүр, МУИС-ийн замын эсрэг талд үйл ажиллагаа явуулж буй “Ганнам” солонгос хоолны газар, Урт цагаанд байрлалтай “Броадвей” сүлжээ дэлгүүр тэргүүтэй “Туушин” зочид буудал, “Метро молл” их дэлгүүр, МУИС-ийн замын эсрэг талд үйл ажиллагаа явуулж буй “Ганнам” солонгос хоолны газар, Урт цагаанд байрлалтай “Броадвей” сүлжээ дэлгүүр тэргүүтэй нийт 34 объёкт байгаа аж.  Эдгээр байгууллагууд явган хүний зам чөлөөлөх ажилд хойрго хандаж байна. Тус байгууллагуудын нэрээ нууцалсан ажилтнуудын хэлж буйгаар “Нэгэнт бариад байрлуулсан зүйлийг нураахад цаг, зардал их орно. Явган хүмүүс  байрлуулсан машинуудын хажуугаар яваад болоод байдаг тул үүнийг заавал нураах шаардлага байхгүй” гэсэн юм.  Засаг даргын захирамжаар явган хүний замыг чөлөөлөх шаардлагатай болсон 34 байгууллагынхан бүгд ийм бодолтой байгаа тул өнөөдрийг хүртэл чөлөөлөх ажлыг хийгээгүй байна. 



Уг нь Нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуй нэгжүүд том жижиг гэлтгүй бүгд л хууль дүрэм, захирамжинд захирагдаж ажиллах ёстой. Анхнаасаа л хууль зөрчиж,  явган хүний замыг  устгаж барилга байгууламж барьсан бол үүнийгээ өөрчлөх л ёстой. Нэгэнт бариад босгочихсон зүйлээ буулгаж чадахгүй хэмээгээд сууж байх нь зүйд нийцэхгүй биз ээ. Тэр бүү хэл эхний ээлжинд буулгах хөрөнгө мөнгийг Нийслэлээс гаргуулна хэмээн гэдийж суух нь бүр ч байж боломжгүй зүйл. Гэвч хуулиас дээгүүр эрх мэдэлтэй нэр бүхий дээрх газрууд Засаг даргын захирамжийг үл тоон , өөрсдийн хөрөнгөөрөө буулгахгүй хэмээн гэдийж сууна. 



Явган хүний зам чөлөөлөх ажилд хэдэн төгрөг зарцуулахыг судалж байна

Харин энэ талаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын ахлах мэргэжилтэн Нямдаваа хэлэхдээ “Одоогоор явган хүний замыг чөлөөлөх ажил дуусаагүй байна. Энэ асуудлыг дүүргүүдэд даалгасан байгаа. Энэ ажил захирамжин дээр байгаа хугацаандаа амжиж дуусахгүй. Нэгэнт бариад байгуулсан зүйлийг нураахад цаг, зардал орно. Одоогоор явган хүний замыг чөлөөлөх ажилд хэдэн төгрөгийн зардал гарахыг судалж байна. Ингээд хөрөнгө мөнгөө шийдүүлсний дараа буулгаж, оронд явган хүний замыг барьж байгуулах ажил эхэлнэ. Тиймээс нэлээд цаг хугацаа шаардах байх.”гэсэн юм. 



Манайд анхнаасаа явган хүний замын асуудлыг олигтойхон шийдээд өгчихсөн бол ийм асуудал гарахгүй байлаа.Сүүлийн жилүүдэд жилүүдэд нийслэл хотод маань зам засварын ажил хавар эрт эхэлж намар хичээл эхлэхэд ихэнх замуудаа ашиглалтад оруулж замын хөдөлгөөний ачааллыг бага ч гэсэн бууруулахаар цогц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болсон юм. Энэ хүрээнд энэ жилийн зам засварын ажил аль хэдийн эхэлсэн.



Гэвч сайны хажуугаар саар гэдэг шиг нийслэл хотынхоо автозамыг өргөн болгох ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа ч явган хүний замаа мартчихаад байгаа муу тал ажиглагдаж байна. Энэ нь эргээд арга хэмжээ авахад илүү төвөгтэй болж дээрх шиг байдлууд үүсэхэд хүргэж байна. Уг нь зам засварын ажилдаа холбогдох албан тушаалтнууд нь анхаарал хандуулж жолооч, явган зорчигч нарын аль альных нь эрх ашгийг бодож ажлаа хийдэг бол ийм асуудал үүсэхгүй. 



Ямартай ч автомашин хэрэглээ болж, зам талбайдаа багтахгүй шахам байгаа ч явган гүйх иргэд үүнээс олон байгаа.Харин тэдний явах зам жил ирэх тусам улам нарийссаар байна. Энэ асуудлыг Засаг дарга нэг мөсөн шийдээд өгвөл сайн л байна.



Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.