“Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сарын аяны хүрээнд үзэсгэлэн худалдаа зохион байгуулна
Мэргэжлийн хяналтын газраас Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд аж ахуйн нэгж байгууллагад эрсдэлд суурилсан хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ, тандалт судалгаа, сургалт сурталчилгааг зохион байгуулж, хүнсний аюулгүй байдлыг хангуулах, үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, аж ахуйн нэгж байгууллагын дотоод хяналтын тогтолцоог төлөвшүүлэх зорилгоор улс орон даяар 2015 оны 5 дугаар сарын 01-нээс 6 дугаар сарын 1-ний хооронд Хүнсний аюулгүй байдлыг хангуулах “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сарын аяныг зохион байгуулан явууллаа.

Сарын аяны хүрээнд томоохон худалдааны төвүүд болох “Наран туул”, “Хар хорин”, “Хүчит шонхор”, “Амгалан” зэрэг захуудад худалдаа, хоол үйлдвэрлэл, мал эмнэлэг, ургамал хорио цээрийн чиглэлээр зөвлөн туслах автобустай сургалтуудыг зохион байгуулж чөлөөт хэлэлцүүүлэг хийж, улмаар үйлчилгээ эрхлэгчдийн тулгамдаж буй асуудал, холбогдох хуулийг хэрэгжүүлэх талаарх асуултуудад хариулахаас гадна хяналтын хуудсыг сурталчилах зорилгоор дүүрэг бүрээс ижил төстэй газруудыг оролцуулан шаардлага хангасан нэг аж ахуйн нэгж дээр очин өөрсдөөр нь хяналтын хуудсыг бөглүүлэн үнэлэлт дүгнэлт өгч харилцан ярилцах, үзүүлэх сургалтуудыг зохион байгуулсан.

Мал эмнэлэг, ургамал, худалдаа, хоол үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрийн чиглэлээр шинээр үйл ажиллагаа эрхлэгч нарт болон сургалтанд хамрагсдад 9 төрлийн гарын авлага гарган 2800 гаруй иргэнд тараан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

Энэ сарын аяны хаалтын ажиллагаа болгож бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Эрх чөлөөний талбайд хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр борлуулах, иргэдийг чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах зорилгоор үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар ХХААЯ-тай хамтран “Эх орны хүнс- эрүүл хүнс” сэдэвт 3 хоногийн ажлыг зохион байгуулах гэж байна. Энэ арга хэмжээнд 30 гаруй аж ахуйн нэгж оролцох бөгөөд бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж ард иргэдэд үйлчлэх юм. Мэргэжлийн хяналтын газар, ХХААЯ –аас иргэдийг мэргэжил арга зүйгээр хангах гарын авлага зөвлөмжөөр хангана.
 
Ами
Olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.