Хотын цахилгааныг хангахын тулд ОХУ-аас эрчим хүч худалдан авч байна
“Улаанбаатар” дэд станцад гал гарсны улмаас III, IV цахилгаан станцын шугамд хүчдэлийн савалт үүсч, нийслэл даяар цахилгаан тасарсан хэмээн албаны хүн мэдээлж байна. Зарим хэсэгт 30 минут цахилгаан тасарсан бол зарим хэсэгт өдөржин тог, цахилгаангүй байсан юм.

Тиймээс хотын цахилгааныг хангахын тулд ОХУ-аас 180-200 мвт-ын чадалтай хэрэглээний эрчим хүчийг нэг киловаттыг нь 165 төгрөг худалдан авч, тасалдсан эрчим хүчийг хэсэгчлэн нөхжээ.

Мөн Увс, Ховд, Баян-Өлгийгөөс бусад аймагт цахилгааны хязгаарлалт хийсэн байна. Цахилгаан тасарсны улмаас замын зарим гэрлэн дохионууд гэмтсэн. Энэ мэтчилэнгээр улсад хэчнээн төгрөгийн хохирол учирсныг одоогоор тогтоох боломжгүй байгаа талаар албаныхан мэдээлэв.

Одоогоор Улаанбаатар дэд станцад гарсан гэмтлийг засварлаж байгаа аж.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.