Спортлог дарга
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тун ч спортлог нэгэн гэдгийг жиргээчид хэдийнэ мэддэг болжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Африк тивийн Марокко улсын нийслэл Рабат хотод жин тус бүртээ дэлхийн шилдэг 16 жүдоч оролцсон Мастеруудын тэмцээн болсон.
 
Эхний өдрийн барилдаанд Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Д.Сумьяа нар алтан медаль, гавьяат тамирчин Г.Болдбаатар, ОУХМ Д.Төмөрхүлэг нар хүрэл медалиар энгэрээ мялаасан. Урьд нь тэмцээн бүрийг алгасалгүй үзэж, санаа оноогоо нэмэрлэж суудаг С.Бямбацогт дарга харин энэ удаа жүдогийн холбооны дарга, даамлууд хэдэн бөхөө байр, хоолны мөнгөгүй хаа холын Африк тив рүү хээв нэг явуулсныг зэмлэхгүй байгаад гайхах жиргээч нэлээн хэд байсан нь анхаарал татсан юм.
 
С.Бямбацогт дарга УИХ дахь МАН-ын бүлгийн даргын хувьд сүүлийн үед тамирчиддаа анхааралгүй хандаж байгаа Монголын чөлөөт бөхийн болон жүдогийн холбооны удирдлагуудыг нэг сайн чимхээд аваасай гэх жиргээчид байсныг сануулахад илүүдэхгүй. Яагаад гэвэл дарга л бол дарга, даргын үг, шүүмжлэлийг даруйхан биелүүлдэг “зөөлөн чихтэй” нөхдүүд хаа сайгүй байдгийг спортлог дарга ойлгож, ажил хэрэг болгож явахад илүүдэхгүй гэсэн жиргээнүүд явж байсныг дамжуулахад илүүдэхгүй.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-05-26 06:37:00
    Harinee 10 udaa unchaad ch yu vh oilgosongui Manai setguulchidee gej neg iimerhuu medleg chadvargui humuus bna dooooo yana daa yana
  • zhialgat 2015-05-26 04:26:19
    Сонгуулийн захиалгат нийтлэл байна даа. Пиар а гэж....
  • zochijn 2015-05-25 11:12:05
    YU CH OILGOSONGUI YU CH OILGOSONGUI YU CH OILGOSONGUI YU CH OILGOSONGUI ...........................................................................................