Төрийн банк Юнионпэй "Платинум" картын нээлтээ хийлээ
Төрийн банк нь 148 орны, 4,5 тэрбум хүн ашигладаг, дэлхий даяар 1,6 сая АТМ төхөөрөмж, 20 сая гаруй картаар үйлчлэгч байгууллагуудын төлбөр тооцоонд өргөнөөр хэрэглэдэг Юнион Пэй картыг өндөр нууцлал бүхий EMV чиптэйтэйгээр Монголд анх удаа нэвтрүүлсэнтэй холбогдуулан 2015 оны 3 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд урамшуулалт аяныг зарласан билээ.
 
Урамшууллын хугацаанд EMV чиптэй ЮнионПэй карт захиалж авсан нийт харилцагчдаас 3 азтанг тодруулж мөнгөн шагнал, гарын бэлгээр урамшуулсан бол хамгийн их дүнгээр гүйлгээ хийсэн 10 харилцагчийг шалгаруулж, тэргүүн байр эзэлсэн нэг харилцагчийг хосын хамт “Хайнаньд амрах эрх”-ийн бичгээр үлдсэн 9 харилцагчийг тус бүр 300 мянган төгрөгөөр урамшууллаа.
 
Урамшуулалт  аяны азтануудыг 2015.05.25-ны өдрийн Морин цагт Төрийн банкны Төв байрны Цахим үйлчилгээний танхимд тодруулсан бөгөөд дараах харилцагчид урамшууллын эздээр тодорлоо:
  1. Хайнаньд амрах эрхийн эзнээр Баярсүрэнгийн Мөнх-Очир
  2. 300000 төгрөгийн эздээр Д.Ганбаатар, Г.Байгалмаа, Ц.Сумъяабат, Р.Гансүх, Д.Баатарсайхан, Ю.Энхчимэг, Б.Батмөнх, Д.Уянгатөгс, Д.Төгсбаяр нар
  3. 3 азтанаар Гомбодоржийн Лхагвабаатар, Бүрнээбаатарын Саша, Баярсүрэнийн Баасансүрэн нар тус тус тодорлоо.  

Урамшуулалт аяны эздийг тодруулах торгон мөчтэй зэрэгцэн Төрийн банкнаас EMV чиптэй ЮнионПэй Платиниумкартын нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, хүрэлцэн ирсэн зочид болон нийт азтануудын хамт картын нээлтийн баярыг тэмдэглэсэн юм.

Төрийн банкны харилцагчид тус “Платиниум” картын эзэмшигч болсноор Олон улсын зөвлөх, мэдээллийн мэргэшсэн төвөөс  зочид буудал, амралтын газар, нислэгийн цагийн хуваарийн мэдээлэл авах, захиалга хийх, гольфийн курс, клубийн мэдээлэл өгөх зэрэг маш олон үйлчилгээг хамруулах МЭДЭЭЛЭЛ ТУСЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ авах эрхтэй, мөн Монголын томоохон даатгалын компанийн 50,000$-н нөхөн төлбөрийн хэмжээ бүхий ГАДААДАД ЗОРЧИГЧИЙН ДААТГАЛ-д хамрагдах, дэлхийн томоохон нисэх онгоцны буудлуудын хүлээлгийн танхимд нэвтэрч ая тухтай орчинд амрах, зууш, уух зүйлсээр үйлчлүүлэх, Төрийн банкны ВИП өрөөгөөр дараалалгүй үйлчлүүлэх, Картын зээлийн эрх авах, Олон улсын нэр хүндтэй худалдаа үйлчилгээний байгууллагуудаас картаар хийсэн худалдан авалтад хөнгөлөлт, урамшуулал эдлэх зэрэг үйлчилгээнүүдийг авч болохоос гадна тус картанд Төрийн банкны Гялс банк үйлчилгээний эрх дагалдаж байгааг энэ арга хэмжээний үеэр онцлон хэлж байлаа.

Та Платиниум, Алтан, Энгийн гэсэн ЮнионПэй картын төрлөөс өөрийн хэрэгцээнд тохируулан сонгож, Төрийн банкны Монгол орныг хамарсан 540 салбар нэгжээс захиалан авах боломжтой.  Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл өөрт ойрхон Төрийн банкны салбар болон Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 дугаараас лавлах боломжтой юм байна.

Бусдад түгээх
  • gplus