Испанийн Засгийн газар өчигдөр сүр хүчит эзэн хаан эдүгээ 76 настай Хуан Карлос хаан ширээгээ хан хүү Фелипед залгамжлуулах болсон тухай мэдээллээ. Тэрбээр 39 жилийн турш энэ сэнтийд заларсан юм байна.
Ерөнхий сайд Мариано Ражое хэвлэлийнхэнд хандан яаралтай мэдэгдэл хийжээ. Тэрбээр “сүр хүчит хаан Хуан Карлос хаан ширээнээсээ бууж, нэн даруй залгамж халаадаа шилжүүлэх бодолтой байгаагаа илэрхийсэн” гэжээ.
Карлос хаан тус улсад дарангуйлал хүчирхийллийг бий болгож байсан Франциско Франсог нас барсаны дараа 1975 оны арваннэгдүгээр сараас хаан ширээнд заларсан аж. Испани улс ардчиллын зарчмаар хөгжиж ирсэн ч сүүлийн жилүүдэд хааны удмын нэр хүндээ алдаж, эрүүл мэндийн хувьд ч хүндхэн байдалтай болсон юм.
Түүний нэгэн жишээ л гэхэд, 2012 оны дөрөвдүгээр сард ард иргэдийн дөрөвний нэг нь ажилгүйдэлд өртөж, улс орон даяар хямралын байдалтай байхад Африкийн Ботсванд заан агнаж байсан нь илчлэгдэж ихээхэн шүүмжлэлд өртсөн. Мөн түүний хүү Инаки Урдангарин нь 2012 оноос хойш авлигын хэрэгт холбогдох болсон аж. Иймээс л дараагийн үеийн хааны суудалд хан хүү Фелипег суулгахыг хүссэн иргэдийн тоо нэмэгдэх болсон гэнэ.
Фелипе хан хүү 198 см өндөртэй, дарвуулт завины төрөлд олимпид оролцож байсан туршлагатай нэгэн бөгөөд хэл аманд өртөөд байгаа хааны гэр бүлтэй харьцуулахад хамгийн өө сэвгүй нь юм байна. Тэрбээр хаан эцгээсээ ч илүү даруу төлөв, тэр бүр инээмсэглээд байдаггүй ч дарангуйллын дэглэмээс гарах тэр үед Испанид түүхэн үүргийг гүйцэтгэж эцэгтэйгээ харьцуулагдах үе ч байсан аж.
Түүний хувийн амьдралаас дурьдвал 2004 онд телевизийн хөтлөгч Летисиа Ортизтой гэрлэж, нийслэл Мадрид хотноо нижгэр хуримыг хийж байсан байна. Энэ нь хааны гэр бүлд энгийн иргэн орж ирсэн анхны тохиолдол болж байжээ.

Монголын мэдээ
Б.Даваахүү
Б.Даваахүү