Тодорхойгүй хүмүүс
Яамдын дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар гэж үнэхээр “Тодорхойгүй хүмүүс” яамдаар нэг цээж түхийлгэсэн шиг, хар машин хөлөглөсөн шиг, төсвийн мөнгөөр тансагласан шиг өдөр хоног өнгөрүүлцгээж байна, цаагуур чинь.
 
Яаман дээр нь очоод уулзаж ярилцъя, танай яамаар сонин сайхан юутай байна гэхээр зарим нь “Би ажил аваад удаагүй байна. Асуудлуудаа судалж, танилцаж байна. Дараа бүх зүйл тодорхой болохоор ярилцъя” гэх юм. Зарим нэг нь “Сайд ярилцлага өгөөгүй байхад би урдуур нь орж дуугараад яах вэ. Дараа тавтай уулзъя” гэж ирээд хаяагаа манах жишээтэй. Үлдсэн хэсэг нь ер нь яаман дээрээ сууж, төрийн ажил хийдэг юм уу гэмээр намынхаа байранд л өдөр бүр холхиод явж байх нь үзэгдэнэ. Тэр нөхөр уг нь бүхэл бүтэн яамны дэд сайдын хувьд эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед ар араасаа овоорсон их ажилд нухлуулаад сууж байх учиртай сан. Гэтэл зав л гарвал намынхаа байр руу харайлгаж, юм асуувал “Асуудал тодорхой болоогүй байгаа учир дараа л нэг сайхан хариулт өгье” гэчхээд л торжигнотол гүйгээд явчихдаг дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга гуай нар яамдаар дүүрэн байна. Энэ олон өөрийн гэсэн толгойгүй, хариугүй жаахан асуудлыг бие даагаад шийдэх чадваргүй “Тодорхойгүй хүмүүс” хэзээ нэг төрийн мэргэшсэн албан хаагчид болж, товч тодорхой болдог юм бол доо, чааваас.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-25 08:51:43
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • 1958.mn 2015-05-25 08:38:41
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • Баадай 2015-05-25 08:01:15
    Ерөнхийлөгч шиг 2 хөршийн тэргүүнтэй учраа олж, Ерөнхий сайд шиг ОТ-г хөдөлгөж чадсан шиг төрийнхөн ажиллавал манайх шиг жижиг улс мөн дороо босоод доо