Шударга ёс эвслийн бүлэг Ерөнхий сайдын мэдээллийг сонсохоор болов
УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг нэлээд удаан хуралдлаа. Тус бүлэг  энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудад өөрсдийн баримтлах байр сууриа нэгтгэжээ. Энэ талаар тус бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээлэл хийв.

Тус бүлэг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг дэмжих боломжтой бөгөөд бүртгэлгүй хөрөнгийг ил гаргах, далд эдийн засгийг хумих зэрэг агуулгаар нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг дэмжих боломжтой. Ãýõäýý татварын асуудалтай хүмүүсийг өршөөх, татварын өршөөлийн талаасаа учир дутагдалтай гэж харж байна. Шударгаар татвараа төлж, Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлдэг олон аж ахуйн нэгжийг урамшуулах нь зөв. Харин татвараас зайлсхийдэг аж ахуйн нэгжүүдийг энэ мэт хуулийн төслөөр байнга өршөөх нь зүйд нийцэхгүй гэж бүлгийн хуралдаанаар үзсэн хэмээн Н.Батцэрэг мэдээллийнхээ эхэнд хэлэв.

Ман энэ долоо хоногт хэлэлцэх  Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дэмжинэ. Шүүх байгуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Шүүхийн шинэчлэлийн хүрээнд өргөн барьсан хэд хэдэн хууль Үндсэн хууль зөрчсөн маргаан гарч байгаа. Тиймээс бүлгийн хуралдаанд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Мэндсайханыг урьж, шүүхийн байгууллагууд шинэчлэлийг хэрхэн хүлээж авч байгаа талаар сонсгол хийсэн” гэв.
Түүнчлэн, “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг дуусгаж, төлөвлөгөөнд гарын үсэг зурсан асуудлаар бүлэг маргааш дахин хуралдаж, ерөнхий сайдыг урьд мэдээлэл сонсох хүсэлтэй байгаа. Тус бүлгийн гишүүд Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт хурдан шийдэгдэж, эдийн засагт үр өгөөжөө өгөх ёстой гэдэгт санал нэгдэж байгаа. Гэхдээ хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсын эрх ашгийг хөндөж, хууль зөрчих ёсгүй. УИХ-ын зарим гишүүд Ерөнхий сайдыг огцруулах санаачилга гаргасан. Энэ санаачилгад манай бүлгийн гурван гишүүн нэгдсэн байгаа. Тиймээс маргааш буюу энэ сарын 26-нд бүлгийн ээлжит бус хуралдаан зарлаж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг урьж, Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах нь зөв гэж үзсэн” хэмээн тус  бүлгээс мэдэгдлээ. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ээлт 2015-05-25 13:13:24
    ТАНАЙ НАМ БА ЦО НАРТ дуугарахгүй болтлоо АМААРАА мөнгө чихүүлжээ МӨНГӨГҮЙ НАМ УРВАГЧ
  • 1958.mn 2015-05-25 08:39:05
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!