Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Япон,Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхав

Япон улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон,Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хоёр орны хамтын ажиллагаа бүхий л түвшинд өргөжин хөгжиж байгаа нь хоёр улсын парламент хоорондын идэвхитэй хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо. Эдийн засгийн түншлэлийн  хэлэлцээр хоёр засгийн газрын хамтын хүчин чармайлтаар байгуулагдаж,Монгол Японы парламентаар батлагдсанд баяртай байгаагаа илэрхийллээ.

Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон,Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда Эрхэм Ерөнхийлөгчийн Япон улсад хийж буй айлчлал амжилттай болж буйг  дурдаад  өнгөрсөн хугацаанд Монгол Японы харилцаа хамтын ажиллагаа маш идэвхтэй хөгжиж байгаа нь энэхүү айлчлалаас бас харагдаж байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хоёр орны цаашдын хамтын ажиллагааны цоо шинэ шатыг нээж байна гэж бид харж байна гэж хэлээ.

 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ажлын айлчлалынхаа хүрээнд Японы эдийн засгийн мэдээллийн нөлөө бүхий томоохон байгууллагад тооцогдох “Никкей” сонин болон Японы гол таван телевизийн нэг “BS Fuji Prime news” шууд нэвтрүүлэгт оролцов
 

President.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.