1000 дугуйчны парад боллоо
 Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Ардчилсан хүчний залуучуудын холбоо”-ноос өнгөрөгч ням гарагт “Хүүхдийн эрхийг дээдлэе” унадаг дугуйтай өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний хүсэл тэмүүллийг дэмжих, ялангуяа автозамын хөдөлгөөнд аюулгүй зорчих боломжийг нь олгох, хүүхдийн эрхийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү өдөрлөгийн нээлт Чингисийн талбайд болсон юм.

“Хүүхдийн эрхийг дээдлэе” өдөрлөгт 07-50 хүртэлх насны нийт 1000 орчим дугуйчид оролцсон бөгөөд Улаанбаатар хотын төв цэгээс Баруун дөрвөн замыг зорьж, улмаар Зүүн дөрвөн зам руу хөдөлж, тэндээсээ буцаад төв цэг хүртлэх маршрутын дагуу аяллаа. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-25 08:49:46
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • Z 2015-05-25 06:29:47
    hezee iim yum bolchvooo