Үнэмлэхээ ч хэвлэх чадваргүй "улс"
 
Өнөөдрөөс “Жолоочийн түр зөвшөөрөл” гэх бичгийг Цагдаагийн Ерөнхий газрын Лицензийн төвөөр олгож эхлээд байна. Жолооны үнэмлэхийн бэлдцийг хэвлэдэг “Смарт солюшн” ХХК-ийн Замын цагдаагийн газартай хийсэн гэрээ дуусгавар болж, дахин тендер зарласан.

 Харин тендерт ямар компани хэзээ шалгарч, бэлдцийг нийлүүлэх нь тодорхойгүй байгаа учраас л жолооны үнэмлэх хэвлэлтэнд гацаа үүсчээ. Тендер зарлаж, шалгаруулалт явуулж дуусч, шалгарсан компани бэлдэцийг хэвлэх хүртэл хэр хугацаа шаардлагатай бол. Ямартай ч энэ зундаа жолооч нар “түр зөвшөөрөл”-тэйгөөр замын хөдөлгөөнд оролцох нь ойлгомжтой болж байна.
 
Гэхдээ бүхэл бүтэн улс нэг компанитай хийсэн гэрээ цуцлагдмагц жолооны үнэмлэхээ хэвлэж чадахгүй байдалд орчихлоо. Харамсалтай биш гэж үү. “Смарт солюшн” гэх компаниас болж өмнө нь жолооны үнэмлэх хэвлэлт саатсан, гацсан тохиолдлууд олон л гарч байсан. Энэ бүгдэд нүдээ аньж, нэг компанийн гэрээ дуусгавар болтол хүлээж, дараа нь тендер зарлаж, гацаанд орж, түр зөвшөөрлөөр жолооч нараа аргацаадаг улс гүрэн байна гэдэгт л харамсаад байгаа юм.

“Смарт солюшн” компанийн гэрээ дуусах нь үнэн. “Явах хүнд үхэр тугал нийлэх нь хамаагүй” гэгчээр гэрээ дуусч буй компанид Монгол Улс жолооны үнэмлэхийн бэлдэцгүй болох эсэх нь ямар хамаа байхав. Тиймээс л бэлдцээ эртнээс нөөцлөх, эсвэл тендерээ гэрээ дуусахаас өмнө зарлаж болох л байлаа. Түр зөвшөөрөл хэвлээд сууж байснаас л дээр байх байсан биз.  

Тэрхүү түр зөвшөөрлөө маш өндөр нууцлал бүхий цаасаар хийж байгаа гэж албаныхан тайлбарласан. Ойролцоогоор 6-7 мянган хүнд түр зөвшөөрөл олгоно. Тэгэхээр 6-7 ширхэг өндөр нууцлал бүхий цаасаар хэвлэсэн түр зөвшөөрөл иргэдийн гар дээр очих нь. Үүнд хэчнээн төгрөг зарцуулах вэ. Мэдээж өндөр нууцлал бүхий цаас учраас жирийн бичгийн цааснаас үнэтэй л байж таарах нь. Эсвэл жолооны үнэмлэх хэвлэхээс ч үнэтэй тусч мэдэхээр байна.
 
Монголоор, Улаанбаатар хотоор дүүрэн хэвлэх үйлдвэр, цехүүд байна. Гэтэл жолооны үнэмлэх нэртэй пластик зүйлийг хэвлэж чадахгүй гацаанд орж, түүнийхээ оронд өндөр нууцлалтай гэх цаасан дээр “жолоочийн түр зөвшөөрөл” хэвлэж иргэдэд тарааж байгааг юу гэж ойлгож, тайлбарлахаа ч мэдэхгүй нь. Үнэмлэх хэвлэх асуудалд хүртэл улс төржилт, ашиг сонирхлын зөрчил орчихсон юм уу. Эсвэл Монгол Улс үнэхээр жолооны үнэмлэх хэвлэх чадваргүй болтлоо доройтсон юм уу бүү мэд.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ganaa 2015-05-26 04:23:11
    uildver ni baigaa ch avilgiig ni ogch chadahguin ulmaas ajilgui zogsoj baigaa sh dee
  • туяа 2015-05-25 13:00:51
    Жолооч хүн бүрээс авдаг 20000 төгрөгийн татвар. огт хөдөө явдаггүй хүн, байнга явдаг уул уурхайн ордтой хүмүүс ижил авдаг энэ шудрага явдал уу
  • Zochin 2015-05-25 10:02:01
    Yum buhen deer uls ornoo doosh hiidegee bolimoor yum. Bidend chadahgui baigaa muu zuil baigaa ch, bas baharhah sain zuiluud bii shuu.
  • Зочин 2015-05-25 09:46:23
    2015-04-16 нд нээсэн тендерт "2015 онд жолооны үнэмлэхний бэлдэц нийлүүлэх" тендерт "Смарт Солюшнз" ХХК ялсан л байна шүү дээ. Удахгүй нийлүүлэх байлгүй.
  • Зочин 2015-05-25 09:43:11
    Улс орон доройтсон шүү дээ. Одоо энэ муухай авилгач төр засгийг солих цаг болсон.
  • b 2015-05-25 08:39:47
    zohion baiguulalttai homsdol
  • zochin 2015-05-25 06:31:12
    Irgeenii unelmeh hevledeg mashinaar havleh heregtei shd. Esvel irgenii unemlekh joloonii unemlekh hoeryg neg bolgoh heregtei shd
  • нэр 2015-05-25 06:04:04
    Монголоос бусад улсад замын цагдаа нь өөрөө үнэмлэхээ хэвлэдэг шд.
  • зочин 2015-05-25 05:56:44
    “Тэнэг” Дэнзэн 2013 оны 6 сарын 14 Монголын улстөрийн тогооны хавьцаа олигтойхон тус дэм хүргэхгүй хэрнээ гар хөлөө ээсэн шигээ явдаг нэг нөхөр бөөн...
  • хххх 2015-05-25 05:49:25
    малууд тэнэгүүд сөнөцгөө сүрцгээ утга алга
  • hun 2015-05-25 05:47:03
    o ye chini zuv