Ц.Оюунгэрэл: Тавантолгойн гэрээ ажил хэрэг болох бүрэн боломжтой
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн Эмират улсад хийсэн ажлын айлчлалынхаа хүрээнд Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах ажиллагаанд оролцсон нь Монголын эдийн засагт өгсөн сайн дохио гэж манайхан төдийгүй гадны хөрөнгө оруулагчид ч харж байгаа. Гадны хөрөнгө оруулагчдын өмнө үүсээд байсан үл ойлголцлыг залруулж, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд саяын үйл явдал томоохон түлхэц болох нь дамжиггүй. Одоо УИХ дээр бүтэн сар гацчихаад байгаа Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг яаравчлан нэг тийш болгож чадвал валютын хомсдлоос гарч, ажлын байр нэмэгдэн Монгол Улсын эдийн засаг сэргэхэд томоохон дэмжлэг болно. Хэдийгээр том төслүүдийг хөдөлгөх талаар УИХ-ын гишүүд нэгдсэн байр сууринд хүрээгүй байгаа ч олонх нь Тавантолгой, Оюутолгойг яаралтай эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэдэг дээр санал нэгдээд байгаа. Тэдгээр гишүүдийн нэг Ц.Оюунгэрэлээс дараах тодруулга, ярилцлагыг авснаа хүргэж байна.

-Хоёр жил гацаанд ороод байсан Оюутолгойн далд уурхайн санхүүжилт шийдвэрлэгдэж, ямар ч байсан ажил урагшлахаар боллоо. Энэ үйл явдлыг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Миний хувьд Монгол Улсын Засгийн газар ийм хэмжээнд хөрөнгө оруулагчтайгаа ойлголцож чадсанд талархаж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчид хойшдоо Монгол Улстай хамтарч ажиллах юмуу, үгүй юу, хөрөнгөө оруулах юмуу, үгүй юу гэхдээ дандаа Оюутолгойг л хардаг.

Оюутолгой хэдий чинээ удаан гацна манай эдийн засаг тэр хэмжээгээр агшиж валютын ханш нэмэгдсээр л байна.

Тийм ч учраас энэ бол эдийн засгийн хувьд маш сайн мэдээ юм. Тодорхой бизнес, компаниудыг Засгийн газраас батласан гэрээнийхээ хүрээнд хэл амаа ололцох, хэлэлцээрийн ширээний ард суухад нь гүүр болж өгсөнд нь тун их талархалтай байгаа. Оюутолгой гацаанаас гарлаа гэдэг мэдээ Олон улсын банк, санхүүгийн төвүүдээр дамжиж эхлэнгүүт Монголтой холбоотой бүх компаниудын хувьцаа огцом өсч байгаа байхгүй юу. Тэр нь ерөөсөө л олон улсууд Оюутолгойг л урагшаа явахыг хүлээж, харж байсны нотолгоо юм.

-Оюутолгой хөдөллөө гэхэд бидний хүсч байсан шиг ашгийг Монголд өгөхгүй, гэрээг сайжруулж чадсангүй гэх улстөрчид байгаа. Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт нэмэгдэх тусам Монголын Засгийн газрын өр нэмэгдэнэ гэсэн болгоомжлол байгаа л даа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Эсрэгээрээ Оюутолгойг хөдөлгөхгүй байснаараа Монголчууд юу алдав, юу алдаад байгаа юм бэ гэдгийг огт дурсахгүй байгаа нь хачирхалтай. Өдөр тутам ам. долларын ханшнаас аж ахуйн нэгжүүд, иргэд юу алдаж байгаа вэ. Тэгвэл зөвхөн ам. долларын ханшнаас шалтгаалан өдөр тутам ажлын байр, гэрээ контракт, маш их боломжийг харсаар байгаад л алдаж байна. Энэхүү маш их алдагдлыг ерөөсөө тооцохгүй байгаа юм. Нэгэнт Оюутолгой хөдөлчихвөл хөрөнгө оруулагчид тодорхой мөнгөө Монголд оруулах учраас тодорхой тохиролцоогоо хийгээд явах нь ойлгомжтой. Бизнесийн орчин аль хэр тааламжтай байна гэдгээсээ шалтгаалан цаашаа явах явахгүй нь тодорхой болно шүү дээ. Тэгэхээр хамгийн эхлээд тэр орчинд байгаа маргаанаа хоёр талаасаа шийдвэрлэж, учраа ололцож байж цааш явна. Тэгэхээр Оюутолгойн эргэн тойронд үүсээд байсан хэд хэдэн маргаанаа хэлэлцээрийн ширээний ард шийдвэрлэж чадсаныг нь би хамгийн том амжилт гэж харж байгаа.

-Одоо Тавантолгойн асуудал хүлээгдэж байна. Таны хувьд Тавантолгойг яаралтай хөдөлгөх хэрэгтэй гэсэн байр сууриа сүүлийн үед идэвхтэй илэрхийлсээр байгаа. Одоо ч тэр байр суурин дээрээ бат зогсож байгаа юу?

-Миний хувьд УИХ дээр Тавантолгойн асуудлыг ямар ч саадгүй дэмжээд явуулах ёстой гэсэн байр суурьтай л байгаа. Өөрөөр хэлбэл дэлхийн хэмжээний энэ том төслийг бид гацааж удаалгүй яаралтай хөдөлгөх л хэрэгтэй. Хөдөлгөхдөө урт хугацаанд харилцан ашигтай, хамтын ажиллагаа өрнүүлж болохуйц, ажил урагшаа явахуйц тийм л гэрээг бид дэмжих ёстой. Монгол Улсад олон шинэ ажлын байр бий болгох бүтээн байгуулалт явагдах, Монгол Улсын компаниудаас бараа бүтээгдэхүүн авдаг, эргээд тэдэнд тодорхой баялгийг хуваарилалт орж ирэх, нөгөө талаасаа гадны хөрөнгө оруулагчдад ч харилцан ашигтай байхаар гэрээ байгуулаад Тавантолгойг яаралтай урагш нь явуулах л хэрэгтэй. Дээр нь Монгол Улсад урьд өмнө нэвтэрч байгаагүй шинэ зах зээлүүдийг нээх гэсэн утгаар нь Тавантолгойг маш их ач холбогдолтой төсөл гэж харж байгаа. Монгол Улсын эдийн засагт ойрын ирээдүйд ч тэр урт хугацаанд ч тэр үнэхээр далайцтай, маш их ашигтай том төсөл гэж харж байна.

-Гэтэл өнөөдөр яригдаж байгаа төсөлд Монгол ажилчдын эрх ашгийг нэгдүгээрт тавих, Монгол Улсад урт хугацаанд илүү үр ашигтай байхуйцаар гэрээнд тусгаж чадаагүй байна гэдгийг УИХ-ын даргаас эхлээд олон улстөрч ярьж, эсэргүүцээд байгаа л даа. Энэ тухайд та тэднээс өөр байр суурьтай байгаа юу?

-Тавантолгойн гэрээг бусад гэрээнүүдтэй яг сайн харьцуулж үзээгүй. Яагаад гэвэл Тавантолгойн гэрээний нэг л хувилбарыг бидэнд тараасан. Тийм учраас урьд өмнөх гэрээнүүдтэй харьцуулах зэрэг ойлголт байгаагүй. Тараасан тэр хувилбар дээрээс би нэгдүгээрт дотоодын хөрөнгө оруулагч орж ирснийг маш их олзуурхаж байгаа. Дотоодын хөрөнгө оруулагч ийм том далайцтай төсөлд урьд нь ерөөсөө орж ирж байгаагүй. Монголын хөрөнгө оруулагчаар дамжиж энэ төсөл цааш явна гэдэг нь манайхаас төдий чинээ олон хүн энэ төсөлд хамрагдаж, эдийн засгийн шууд үр өгөөжийг нь хүртэнэ л гэсэн үг шүү дээ. Мөн дотоодын компаниуд санхүү, эдийн засгийн хувьд хүчирхэгжинэ л гэсэн үг. Энэ бол маш том давуу тал, хамгийн олзуурхууштай өгөөж нь юм. Хоёрдугаарт Монголын компани гадаадын хөрөнгө оруулагчийн хэмжээнд өсөж томорсон байгааг би энэ гэрээг уншиж танилцахдаа олж мэдэж, их урам орсон. Хөрөнгө оруулагч гэдэг бол Олон улсын хөрөнгийн зах зээл дээр итгэгдсэн, гарч чадсан тэр компанийг л хэлдэг.

Тэгэхээр Олон улсын банк санхүүгийн зах зээлийн тэр олон шалгуурыг даваад, итгэлийг нь хүлээгээд дэлхиййн хэмжээний ийм төсөлд хөрөнгө оруулагчаар шалгарч чадаж байна гэдэг нь өнгөрсөн 25 жилд бидний олсон хамгийн том амжилтын нэг нь юм.

Нөгөө талаас гадаад зах зээлд гарна гэдэг бол үнэхээр маш хэцүү шүү дээ. Энэ том зах зээл рүү гарахын тулд 10-20 жил шаардлагатай байдаг. Гэтэл Тавантолгойн гэрээнд гадны дөрвөн том зах зээлд гаргаж өгнө гэсэн тохиролцоо явж байна лээ. Тэр дөрвөн зах зээл нь Энэтхэг, БНХАУ, БНСУ, Японы зах зээлийг хэлсэн байгаа юм. Дэлхий дээрх хамгийн том хэрэглээтэй энэ дөрвөн зах зээл рүү гарч чадвал ёстой л нөгөө тэнгэрээс од шүүрэхтэй л эн зэрэгцэх том боломж гэсэн үг. Дэлхийн зургаан тэрбум хүний 1/3 нь Азид байгаа.

Товчхондоо Азийн хоёр тэрбум таван зуун сая хүн рүү чиглэсэн зах зээл Тавантолгойгоор дамжин хэрэгжих нь гэж ойлгож болно. Энэ гэрээг харвал зөвхөн нүүрсний тухай гэрээ юм шиг хэрнээ алсын том царааг нь харвал Монголын бизнесийн ирээдүйн тухай гэрээ учир би үүнийг аль болохоор хугацаа алдалгүй, яаралтай хэрэгжүүлж, тэдгээр зах зээлээ эзлэх хэрэгтэй л гэж бодож байгаа.
-Эрх баригч АН-ын Гүйцэтгэх зөвлөл Тавантолгойд хөрөнгө оруулагч “Энержи ресурс” 1.6 тэрбум ам долларын өртэй учир “Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгойн 51 хувийг эзэмших ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ер нь АН-ын удирдлагын зүгээс Тавантолгойд хөрөнгө оруулагчаар шалгарсан нэг субьект болох “Энержи ресурс”-д жаахан итгэлгүй байгаагаас гэрээ нь сар орчим хугацаагаар гацчихаад байгаа. Энэ талаарх таны бодол?

-Хоёулаа Олон улсын хөрөнгийн зах зээл дээр бүртгэлтэй бол, хоёулаа хөрөнгө оруулагч гэж хүлээн зөвшөөрөгдсөн бол, хоёулаа Олон улсын банк санхүүгийн зах зээлийн олон шалгуурыг даваад гараад ирсэн байсан бол энэ хоёроос алийг нь сонгох вэ гэсэн яриа гарч ирнэ шүү дээ. Гэтэл одоохондоо бид “Эрдэнэс Тавантолгой”-гоо гадаадын байтугай дотоодын бирж дээр гаргаж чадаагүй л байгаа шүү дээ. Яагаад гэвэл бидний хувьцаа гээд байгаа 1072-ыг чинь дотоодын хөрөнгийн бирж дээр арилжих нөхцлийг “Эрдэнэс Тавантолгой” хангах үүрэгтэй юм шүү дээ. Гэтэл тэр тооцоо судалгаа, хөрөнгийн биржтэй харилцах үйл ажиллагааных нь хөтөлбөр ч одоогоор тодорхой болоогүй байхад гадаадын зах зээл хөрөнгө оруулагчийн хувиар хүлээн зөвшөөрнө гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр бид хөрөнгө оруулагчтай байх уу, хөрөнгө оруулагч биш компанийн алдагдлыг Засгийн газар хуваалцаад байж байх уу гэдэг зүйл ярих гээд байна л даа. Энэ нь эдийн засгийн хувьд яагаад ч боломжгүй зүйл юм. Мэдээж Монголоос олон компани хөрөнгийн зах зээл дээр гарчихсан, бүгдээрээ дотоодын байтугай гадаадын хөрөнгө оруулагчийн хэмжээнд хүрчихсэн байвал сонголтын тухай ярьж болно л доо.

Харин одоогоор бол ямар ч сонголтын тухай яриа алга байна. Зүгээр дотоодын хөрөнгө оруулагч гэсэн үг явж байгаа нь дээдийн заяа, хамгийн эхний бахархал гэж л харж байгаа.

-“Энержи ресурс” хувийн компани учир нийт Монголчуудын 1072 хувьцааны төлөө ямар ч хариуцлага үүрэхгүй, тэр хувьцаа ямар ч үнэгүй, зүгээр л нэг цаас болж хувирна, харин Засгийн газрын мэдлийн “Эрдэнэс Тавантолгой”-д өгвөл Монголчуудын өмч баталгаатай болно гэж УИХ-ын нэр бүхий гишүүд ярьж, баахан тоо баримт дурдаад байгаа л даа?

-Хөрөнгө оруулагч байх, Тавантолгойн лицензийг эзэмших хоёр чинь шал өөр ойлголт л доо. “Энержи ресурс” бол хөрөнгө оруулагч. Гадаадын зах зээл дээр нэгэнт гарчихсан, Монголд зориулан тэндээс мөнгө босгох эрхтэй болчихсон компани л даа.

Тэгэхээр бидний зүгээс “Энержи ресурс”-д “Чи гаднаас мөнгө олж ир. Нүүрсээ ухаж гаргаад угаах үйлдвэрээ барь. Төмөр замаа барь, нүүрсээ зөө” гэх гээд байна шүү дээ. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” чинь хөрөнгө хаанаас босгож ирэх нь ямар ч ойлгомжгүй, аль зах зээл дээрээс мөнгө босгох нь ч тодорхойгүй байдалтай байгаа. Тэр ч байтугай алдагдал гарвал улсаас мөнгө авчих санаатай байгаа нь ч нууц биш. Одоогийн байдлаар зүгээр л Тавантолгойн лиценз эзэмшигч л компани юм. Тэгэхээр Тавантолгойн лицензийг эзэмшигч, нүүрс олборлогч “Эрдэнэс Тавантолгой” компанийн талбай дээрээс төлбөрийг нь төлөөд хөрөнгө оруулагчдад түр эзэмшүүлэх тухай л ярьж эхлээд байгаа байхгүй юу. Түүнээс биш “Энержи ресурс” гэдэг компани “Эрдэнэс Тавантолгой”-н хувийг нь аваад, дараа нь ашгийг нь хуваах тухай ярих гээд байгаа юм тэр гэрээн дээр ерөөсөө байхгүй.

Тэр гэрээн дээр Тавантолгойг эзэмшигч нь “Эрдэнэс Тавантолгой” хэвээрээ, үргэлж байна, харин нүүрстэй талбайг нь ашигласныхаа төлөө “Энержи ресурс” болон бусад хөрөнгө оруулагчид нь Монгол Улс болон лиценз эзэмшиж байгаа “Эрдэнэс Тавантолгой”-д төлбөрөө төлнө, дээр нь урьд нь зээлчихсэн Монголын өрийг барагдуулна, мөн төмөр зам барина, нүүрс угаах үйлдвэр барина гээд маш тодорхой үүргүүд хүлээчихсэн юм билээ. Гэтэл хэн нь Монголд мөнгө оруулж ирэх гээд байгаа юм бэ, хэн нь Засгийн газраас мөнгөө авч ажлаа хийх гээд байгаа юм бэ гэдэг чинь шал өөр асуудал юм. Өнөөдөр Монголын Засгийн газар мөнгөгүй байгаа учир хөрөнгөө оруулж ирэх компани юуны өмнө чухал байна шүү дээ. Энд улсынх, хувийнх гэдэг нь ямар ч хамаагүй.
Хамгийн гол нь хэн нь дэлхийн зах зээл дээрээс мөнгө босгож ирэх чадвартай вэ гэдэг нь л гол нь юм. Аль нь хөрөнгө оруулагч вэ, аль нь хөрөнгө оруулагч биш вэ гэдгээ л ялгах чадвартай байвал энд маргаад байх зүйл юу ч байхгүй.

-Таны яриа АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэртэй зөрчилдөөд байна л даа. Яг хэнийх нь зөв бэ гэдгийг яаж ялгаж салгах хэрэгтэй вэ?

-Би энэ асуудлаар АН-ыг төлөөлөхгүй л дээ. Миний хариулт бол АН-ын хариулт биш. Түүнээс гадна би АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн биш. Харин АН-ын Үндэсний зөвлөлдөх хороонд явдаг. АН-ын Гүйцэтгэх зөвлөл дээр яг ямар процедураар ямар шийдвэр гарсныг сайн мэдэхгүй байна.
Гэхдээ Тавантолгойн гэрээг анхааралтай уншсан УИХ-ын хувь гишүүнийхээ үзэл бодлыг хэлэхэд лиценз нь төрөөс хаашаа ч яваагүй, хөдлөөгүй байгаа юм билээ. “Эрдэнэс Тавантолгой”-н лицензийн бүх эрх мэдэл өөрт нь байгаа. Тэгээд талбайгаа ашиглуулсныхаа бүх төлбөрийг аваад явах, сайн гэрээ хийгдсэн юм байна гэж л миний хувьд дүгнэсэн. Зүгээр хүн болгон Тавантолгойн гэрээг өөр өөрийнхөө ашиг сонирхол, хүсэл зоригийнхоо үүднээс уншиж, хардаж сэрдээд байж болох юм. Надад бол Тавантолгойн гэрээ ажил хэрэг болох бүрэн боломжтой, магадгүй хамгийн сайн хувилбар шиг санагдсан.

Өглөөний сонин
Д.Түвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2015-06-09 23:04:09
    medekhui baij medemkhiirch khudal kheldeg khun khamgiin TENEG KHUN
  • g 2015-06-09 14:24:07
    hariin hvntei ger bvl bologsdig toriin alba hiilgemeergui bna a bodlogo baimar ym uls nere tolgoigui bolson ym bna a
  • zochin 2015-06-03 09:50:01
    chi argagvi mongol hvn bish shvv dee hariin hvntei suuchaad chamd mongoliin gazar ard tvmen hamaagvi l dee zail
  • irgen 2015-05-25 15:39:14
    Elbegdorjiin umchluliin Energy resource Tavantolgoin urum boloh Uhaahudgiig luivardaj avsan. Odoo husam boloh uldegdel ruu ni dairch baina.
    76.107.96.25
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-05-25 07:11:45
    Энэ америк нөхрөө дагаад зайлбал таарна.
  • Zochin 2015-05-25 06:21:11
    Zarimdaa yu yariad bgaagaa oilgodog yumuu ene oron garan amitan. Elebgeegiikhee l sanaag tsukhilgaj bga baikh da.
  • kkkk 2015-05-25 05:58:52
    teneg avgai amerik ruuugaaa zailaaasai
  • dog 2015-05-25 05:54:37
    ene avgai odooo bolidooo TT ard tumen bidniii omch shuuuu ER avilga avahaaar boljdeeee
  • zochin 2015-05-25 05:17:37
    UHAA HUDAGIIN 20 hubiig mongoliin ard tumend ugbul enerji rerusiig ajiluulj boloh l um