Баянгол дүүргийн 16 дугаар байрны оршин суугчид зочид буудалд сар болсны эцэст өчигдөр гэртээ харьжээ. Тэд хариуцлагагүй барилгын компани, албан тушаалтнуудын буруугаас болж ийнхүү сар гаруйн хугацаанд гэр орноосоо дайжин зочид буудалд амьдарсан юм. Тодруулбал Баянгол дүүргийн 16 дугаар байрны хажууд “БиЖиБиЖи” компани зөвшөөрөл олгосон талбайгаас хэтрүүлж нүх ухсанаас үүдэн уг байрны сууринд хөрсний нуралт үүсэж эхэлсэн билээ.
Иймээс оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлээд байсан юм. Ингээд 16 дугаар байранд шинжээч томилон ажиллуулж, дүгнэлт гаргасан бөгөөд дүгнэлтээр “16 дугаар орон сууцны зүүн талд нүх ухсан нь тус барилгад ямар нэгэн хазайлт үүсгээгүй. Харин тус байр нь баруун тийшээ буюу нүх ухсан талын эсрэг чиглэлд 4 см-ийн хазайлттай байгаа нь анхнаасаа ингэж баригдсан эсвэл ашиглалтын явцад хазайсан уу гэдгийг тогтоох боломжгүй” гэсэн хариу гарсан.
Иймд тус байрны суурийг хүчитгэх ажлыг хийж, ухсан нүхийг битүүлэх ажлыг 14 хоногийн турш хийж, гүйцэтгэсэн.
Дашрамд дуулгахад оршин суугчдыг сарын турш зочид буудалд байрлуулсан болоод нүүлгэн шилжүүлэх зардалд нийслэлийн нөөц хөрөнгөнөөс 170 сая төгрөг зарцуулжээ. Үүнд байрны суурийг хүчитгэх зардал ороогүй байна.

Б.Сансар
olloo.mn
olloo.mn