Замын цагдаагийн газрын албан хаагчид 87 уулзварт 1 - 4 цагийн биет зохицуулалтыг тасралтгүй хийлээ
2015 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 4 дүгээр цахилгаан станцад гал гарсны улмаас  өглөөний 08 цаг 20 минутаас эхлэн нийслэлд цахилгаан тасарсан. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар замын хөдөлгөөнийг зохицуулж ажиллаа. Энэ үеэр 170 гэрлэн дохио бүгд унтарсан бөгөөд  үүний дотроос нилээд ачаалалтай байсан нь 8 цаг 20 минутаас 9 цаг 40 минутын хооронд  Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу дахь замуудын гэрлэн дохио тасарсны улмаас замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт ихээхэн бухимдал  түгжрэлийг бий болгосон. Үүнийг зохицуулахын тулд 87 цэг, уулзварт Замын цагдаагийн газрын алба хаагч нар 1 - 4 цагийн биет зохицуулалтыг тасралтгүй хийж гүйцэтгэн замын хөдөлгөөнийг зохицуулж ажиллалаа. 

Өчигдрийн байдлаар хамгийн сүүлийн гэрлэн дохионы цахилгаан 15 цаг 20 минутанд ирж хэвийн ажилд орсон. Гэрлэн дохио тасарны улмаас Намъянжугийн гудамж, Сансарын түнел хүртэлх зам, 100 айлаас  Доржийн гудамж, 100 айлаас хойшоо Цагдаагийн гудамж,  7 буудал, Хайлааст, Чингэлтэй, Гэсэр сүмийн уулзвараас 1 дүгээр хорооллын арын зам хүртэлх замууд ачаалалтай байв. Улаанбаатар хотын  авто замыг 100 хувь гэж авч үзвэл цагдаагийн алба хаагчид 20 хувийг нь хяналтандаа авч, үлдсэн хувийг нь гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэлийн дарааллаар зохицуулж хөдөлгөөнд оролцох ёстой байдаг.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар өчигдрийн байдлаар тэмдэг тэмдэглэлийн дараалал зөрчих, зохицуулагчийн дохио зөрчих, урсгал сөрөх, эгнээ байраа буруу эзлэх, дуут дохиог ихээр өгч бусад замын хөдөлгөөнд оролцогч нарын бухимдлыг бий болгох зэрэг зөрчил ажиглагдаж байлаа. Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлж  бие биедээ хүндэтгэлтэй хандана  уу гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.