О.Гүндэгмаа дэлхийн чансааг тэргүүллээ
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 25 метрийн спорт гар бууны дасгалд дэлхийн чансааг тэргүүллээ. Тэрээр хамгийн сүүлд АНУ-д болсон “Дэлхийн цом” тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн юм. Энэ амжилт нь түүнийг дэлхийн чансааг тэргүүлэхэд нөлөөлсөн байна.

Отрядын Гүндэгмаагийн хувьд Ази тивийн аварга, Дэлхийн цомын шигшээ тэмцээний аварга, дэлхийн цомын цувралуудын алт, мөнгө, хүрэл медальтай. Зүүн Азийн наадмын мөнгө (2005), Ази-Африкийн наадмын хүрэл медальтай (2005). 1980 оноос хойш анх удаа олимпоос мөнгөн медаль хүртсэн Монголын тамирчин гээд ховор амжилтуудын эзэн юм.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.