“Улаанбаатар импекс”-ийн хашаанд газ дэлбэрч, таван хүн гэмтжээ
Өнгөрсөн бямба гарагт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, "Улаанбаатар импекс" ХХК-ийн хашаанд газ дэлбэрч, олон хүн хордсон байна гэсэн дуудлага онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн бүлэг, Гал унтраах, аврах 26 дугаар ангийн тасаг очсон байна.

Тус компаний хашаанд хураалттай 10 ширхэг 20 кг-ын багтаамжтай баллонтай савнуудын нэг ширхэг сав хадгалалтын горим зөрчигдснөөс тэсэрч 26-55 насны таван иргэн өртөж, гэмтэж, түлэгдсэн байна. Тэднийг  Хордлогийн төвд хүргэж өгсөн байна.  Гал унтраах, аврах 26 дугаар ангийн тасаг агаарт усан хөшиг татаж саармагжуулалт хийж аюулгүй байдлыг хангажээ.
 
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас  тухайн орчинд явуулын лабораторийн багажаар анхан шатны хэмжилт хийхэд ямар нэгэн бодис, химийн урвалын шинж тэмдэг илрээгүй байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2015-05-25 14:37:02
    Ammiakiin hii d tulegdsen humuusiig sain emchleeree.chadahgui bol erthen chaddag uls oron ruu yavuulj eruul bolgoh hergtee shuuu
    150.129.141.233
    Мэдэгдсэн Хариулах