Морин хуурын чуулга амьтдын ертөнцийг мэдрүүлнэ
Улсын филармонийн Морин хуурын чуулга 3 дахь жилдээ Францын суут хөгжмийн зохиолч Камиль Сен Сансын “Амьтдын ертөнц” бүтээлийг хүүхэд багачууддаа зориулан хүүхдийн баярыг тохиолдуулан уламжлал болгон тоглодог.

Хөгжмөөр амьтдын ертөнцийг мэдэрч, амьтдын дуу авиа хөгжмөөр яаж дуугарч болдгийг хүүхдэд ойлгомжтойгоор хүүхэлдэйн дүрстэйгээр, үндэсний хөгжмөөр бүрэн хэмжээний хүүхдэд зориулсан тоглолтыг тавих болно. Үүнд: арслан, заан, аквариум, имж, шавж, хөхөө, илжиг, шувууны үүр, хун, гөрөөс зэрэг амьтдын ертөнцийг үзүүлнэ.

Танд хүүхдээ баярлуулах олон санаа байгаа л байлгүй. Хүүхдийнхээ хөгжмийн боловсролыг дээшлүүлсэн, өвөрмөц тоглолт үзүүлэх санааг нэмэхээ бүү мартаарай. Таны хүүхэд амьтдын ертөнцөөр аялсан тоглолтоос сэтгэл дүүрэн гарна гэдэгт бид бүхэн итгэлтэй байна.

Тоглолт: 2015 оны 5 дугаар сарын 28-нд Улсын Филармонийн танхимд 15 цагт
Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 99045517, 99925074, 88004849
FB/Mongolian State Philharmonic

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.