Монголын шатрын холбооны ээлжит хурал өнгөрөгч бямба гаригт /2015.05.23/ боллоо. Хуралд тус холбооны харьяа клуб, академи, спортын мастераас дээш цолтой шатарчид гээд нийт 147 төлөөлөгчид оролцсон байна.
Спортын холбоодын уламжлал ёсоор өнгөрсөн дөрвөн жилийн ажлаа тайлагдаж, ирэх жилүүдэд хийх ажлаа хэлэлцлээ. Мөн зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн, дараагийн дөрвөн жилд Монголын Шатрын холбоог удирдах хүнийг сонгосон юм.
Сонгуульд Ц.Сайнбаяр ялалт байгуулж, 15 хүнтэй удирдах зөвлөлөө бүрдүүлэв.
Ц.Сайнбаярын хувьд Олон улсын шатрын холбооны Ерөнхийлөгчийн зөвлөлийн Азийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Олон улсын шатрын холбооны шатрыг сургуулиадад дэлгэрүүлэх комиссын нарийн бичгийн дарга, цол олгох комиссын гишүүн, дасгалжуулагчийн комиссын гишүүн, Монголын шатрын холбооны олон улсын шатрын холбооны төлөөлөгч зэрэг албуудыг хашдаг байна.

Ами
Olloo.mn
Olloo.mn