Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Нацү башёд түрүүлж,  озэки цол хүртлээ
Японы Мэргэжлийн сумо бөхийн Нацү башёд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүлж, Японы эзэн хааны цомыг хүртлээ. Тэрээр Японы эзэн хааны цомыг хүртэж байгаа Монголын зургаа дахь бөх болж байгаа юм. Мөн анхны түрүүтэйгээ цуг арслан цолыг хүртлээ.

Нацү башё сүүлийн үед хараагүй өрсөлдөөнтэй боллоо гэж сумо сонирхогчид тайлбарлаж байна. Тэмцээний сүүлийн өдөр унаа ойролцоо найман бөх байв. Тиймээс ч эдгээр бөхчүүдээс нэг нь ялагч болох учраас өрсөлдөөн их гарсан юм. Их аварга Хакухо Гоэдо, Кисэносато нарт дараалан ялагдснаар сэкивакэ цолтой барилдаж байсан Тэрүнофүжитэй тэнцсэн юм. Ингэснээр сумо бөхийн холбооноос  Тэрүнофүжиг түрүүлбэл озэки цол  олгоно хэмээн зарласан юм.

Тэрүнофүжи энэхүү болзлыг нь ч хангаж сүүлийн өдөр маэгашира Аойяматайг өвдөг шороодуулсан. Үүний дараа аварга Харумафүжи, их аварга Хакухог өвдөг шороодуулснаар тэмцээн өндөрлөсөн билээ.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.