АТГ Г.Дэнзэнгийн талаар албан ёсоор байр сууриа илэрхийллээ
Авлигатай тэмцэх газраас "Эрдэнэс    Тавантолгой" компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг саатуулсан тухай бид мэдээлж байсан. Тэгвэл тус байгууллагын зүгээс цахим хуудсаараа дамжуулан доорх тайлбарыг хийлээ. Тус газрын мэдүүлэгт “Эрүүгийн 2014250007486 дугаартай хэрэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний ТУЗ- ийн даргаар ажиллаж байсан Галсангийн Дэнзэнг хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр буюу Монгол улсын Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйл 265.2, 150 дугаар зүйл 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр сэжигтнээр тооцож, түүнийг хүнд гэмт хэрэгт сэрдэгдсэн, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Дүүргийн эрүүгийн анхан шатны 1 дүгээр Шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ШШГЕГ -ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүргүүлсэн.
 
Сэжигтэн Г.Дэнзэнгээс албадан мэдүүлэг байцаалт авсан зүйл байхгүй, сэжигтнээр тооцсон тухай болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар хуулинд заасны дагуу гэр бүлийн гишүүдэд нь мэдэгдсэн байна. Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн 2014250007486 дугаартай хэрэгт прокурорын баталсан нэгжлэг хийх тухай тогтоолыг үндэслэн Монгол улсын ЭБШХ-ийн 132, 133, 137, 140, 141 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу сэжигтэн Г.Дэнзэн болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн орон байр, тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийх ажиллагаа явуулсан бөгөөд нэгжлэгийн явц, үр дүнг видео бичлэгээр бүрэн бэхжүүлэн үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан байна.
 
2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 19 цаг 15 минутанд Г.Дэнзэнгийн өмгөөлөгч гэх Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн 0221 дугаарын үнэмлэхтэй Д.Содномдорж гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус газарт ирж өөрийн үйлчлүүлэгчтэй ганцаарчлан уулзах хүсэлт тавьсан бөгөөд Г.Дэнзэнг цагдан хорих 461 дүгээр ангид хүргүүлсэн талаар түүнд мэдэгдэж, сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг танилцуулахад мөрдөн байцаагч болон албаны бусад хүмүүстэй зүй бусаар харьцаж, маргаан үүсгэсэн учир түүнийг харъяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад хүргүүлэн согтуурлын зэргийг нь тогтоолгож шалгуулах арга хэмжээг авахаас өөр аргагүй байгаа талаар түүнд мэдэгдэхэд шалгуулахаас зайлсхийж тэрбээр гарч зугтсан байна. Өмгөөлөгч Д.Содномдоржийн гаргасан асуудалтай холбоотой видео бичлэг, түүний орхиж явсан шүүхэд төлөөлөх эрхийн 0221 дугаартай үнэмлэхийг нь Монголын Хуульчдын Холбоонд хүргүүлэхээр шийдвэрлээд байна” хэмээв.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Enee 2015-05-29 15:29:06
    Oliv ogotno carailsan hecyy terxtei um daa.
  • Насаа 2015-05-26 00:51:17
    Наадах чинь амьдрал дээр "ногоон малгайт" шиг хүн байгаа юм даа. 1937 онд бол олон хүний амьдралаар тоглох байсан. Ийм хүмүүсийг байх газарт нь л байлга
  • зочин 2015-05-25 13:18:23
    сайдын хэрэг бага хэмжээ бнаааа цаана чинь ба цо сайханхуяг нар уих аас том эрх эдэлж ЭЗЭНД НЬ ХЭЛЭХГҮЙ МЭДЭГДЭХГҮЙ ЭХ ОРОН БӨӨН БӨӨН мөнгөөр ЗАРЧИХЛААА
  • зочин 2015-05-25 10:23:05
    баахан шуугиан, синсац дэлгэснээ мөдхөн өөө биш байсан юм байна гэдэг дээ. тийм зүйлийн л нэг биз.
  • huulich 2015-05-25 09:19:18
    yor ni sogtuu bol uulzuulahgui gej yamar huulind zaasn um dee.
  • Болд 2015-05-25 08:56:03
    АТГ гэмгуй хунийг гэмтэн гэж хорьчихоод мэдэгдэл хийдэгээ болиоч 37 оны ногоон малгайт ГАЙНУУД. Танай байгууллага ундсэн хуулийн бус газар
  • мангар зочин 2015-05-25 05:51:59
    “Тэнэг” Дэнзэн 2013 оны 6 сарын 14 Монголын улстөрийн тогооны хавьцаа олигтойхон тус дэм хүргэхгүй хэрнээ гар хөлөө ээсэн шигээ явдаг нэг нөхөр бөөн...
  • Дэндэв 2015-05-25 05:11:39
    одоо л нэг үнэн үнэнээрээ явах болов уу яадаг бол АТГ аа