Зун цагийн хамгийн сайхан баяр - Монгол Үндэсний наадам болох хугацаа ойртсоор л. Өнгөрсөн жилийн наадмын нээлтийн ажиллагаа иргэдээс маш их шүүмж хүлээсэн. Иймээс энэ жилийн наадмын нээлт ямаршуу болох бол гэсэн түгшүүр иргэдийн дунд байна.
Наадмын өнгө нээлтээс эхлэлтэй
Өнгөрсөн жилийн наадмын нээлтийн арга хэмжээнд 6000 орчим хүн оролцсон ч утга найруулгын хувьд авцалдаа, ач холбогдол нь муу, шинэ шинэлэг зүйлсээр дутмаг болсон. Ямар сайндаа л “Үндэснийхээ баяр наадмаар нэг намын эзэмшил болсон “Хонхны дуу”-г дууллаа. Монгол түмний бахархал болсон энхийн сахиулж яваа цэрэг эрсээр дүрэмт хувцастай нь биелүүлж даажигналаа. Наадмын талбайд мандуулсан төрийн далбаагаа буруу харуулчихсан байна” гэх зэрэг шүүмж өнгөрсөн жилийн наадмын дараагаас ер тасраагүй билээ. Иймээс энэ бүхэнд наадмын нээлтийн ажиллагааг найруулж, дэглэсэн МУГЖ Б.Сосорбарамыг буруутгаж, “ажлаа хийж чадахгүй бол залуу хүмүүст халаагаа өгөх хэрэгтэй” хэмээх санал сэтгэгдэл олон нийтийн сүлжээгээр хүчтэй өрнөж байсан.
Тэгвэл тэр жилийн шүүмж шуугиан дагуулсан наадмын нээлт нэг тэрбум орчмоор бүтсэн юм.
Ер нь жил жилийн наадмын нээлт урлаг соёлын арга хэмжээ тэрбум төгрөгт багтдаг. Харин наадмын нийт зардал 2 тэрбумыг давчихдаг.
Тэгвэл энэ жилийн наадмын Төрийн хүндэтгэлийн концертыг энэ жил анх удаа гадаа талбайд зохион байгуулахаар болжээ. Харин баяр наадмын нээлтийн арга хэмжээг уран бүтээлч залуу найруулагч Ганболд найруулахаар болсон байна. Урлаг соёлын арга хэмжээнд нийтдээ 1 тэрбум 12 сая 590 мянган төгрөг зарцуулахаар төсөвт тусгажээ.
Тэгэхээр энэ жилийн наадмын нээлтийг Б.Сосорбарамаас өөр, залуу уран бүтээлч хүн найруулан тавихаар болжээ. Нээлт ямар болох вэ гэдгийг хүлээх л үлдлээ.
Хэмнэлт хийх сэтгэл байна уу
Эдийн засаг хүндхэн байгаа өнөө үед наадмын төсвөө бас бодох л асуудал. Адаглаад л манай өндөр үнээр дуулдаг урлаг соёлынхон маань Үндэснийхээ ганц баяраар жил бүр үнэ төлбөргүйгээр “сэтгэлийн хандив” маягаар дуулдаг, бүжиглэдэг болчихвол энэ зардал төсөв тэр чинээгээрээ багасах нь тодорхой. Угаас урлагийнхан улсад татвар төлдөг эсэх нь ч тодорхойгүй, эргэлзээтэй. Тэгэхээр жилдээ ганц удаа улсынхаа наадмаар үнэ төлбөргүйгээр дуулж хуурдаад өгчихвөл хичнээн сайхан бэ. Мөн бүжигчид, хөгжимчид гээд наадмын нээлтэд оролцдог хэн бүхэн ядаж энэ жилдээ ч болтугай үнэ ханш ярихаасаа урьтаад, сэтгэлээрээ төлбөргүй үйлчилж яагаад болохгүй гэж
Хэрэв тэгвэл төр засгаас илүүтэй түмэн олон маань тэдэнд талархаад барахгүй шүү дээ.

Г.Уянга
olloo.mn
olloo.mn