Манай улс гол нуурууд дээрээ түшиглэн усан цахилгаан станц барих бодлого баримталдаг. Энэ хүрээнд Сэлэнгэ мөрөнг түшиглэн “Шүрэнгийн усан цахилгаан станц” барихаар нэлээд хэдэн жил ярьж байгаа ч бодит ажил болоогүй байна.
Энэ ажил ОХУ-ын хоригоос болж ийнхүү олон жил сунжирсан гэж тайлбарладаг. Сэлэнгэ мөрөн Байгаль нуурын 50 хувийг эзэлдэг учраас асуудал үүсдэг байна. Харин энэ талаар албаныхан дараах тайлбарыг өгч байна. “Сүүлийн үеийн судалгаагаар Байгаль нуурын түвшин алдагдсан гэж байна. Энэ нь Сэлэнгэ мөрнөөс хамаараагүй бөгөөд олон жилийн дунджийнхаа хэмжээнд байгаа. Харин хилээс цааш ган гачгийн байдал үүссэн. Өөр бусад шалтгаан байхыг үгүйсгэхгүй” гэжээ.
Тэгвэл “Шүрэнгийн усан цахилгаан станц” барих ажлыг цааш үргэлжлүүлэхээр яригдаж эхэллээ. Тодруулбал өнгөрсөн жил ТЭЗҮ-ийг урьдчилсан байдлаар хийхэд Дэлхийн банкнаас ажлаа цааш үргэлжлүүлж болно хэмээн зөвшөөрчээ.
Иймээс энэ хавар ТЭЗҮ болоод байгаль орчинд нөлөөлөх судалгааны ажлыг хийхээр төлөвлөөд байгаа аж. Ийнхүү судалгааны ажлаа хийж дуусвал усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх боломжтой болох юм байна. Мэдээж хэрэг бүтээн байгуулалтад их хэмжээний хөрөнгө шаардлагатай. Урьдчилсан байдлаар 700-800 сая ам.долларын хэрэгцээ байгаа. Энэ хөрөнгийг олон эх үүсвэрээс босгож чадах юм бол “Шүрэнгийн усан цахилгаан станц”-ын барилгын ажлыг 2017 оноос эхлүүлэхээр төлөвлөжээ.
Мэдээж хэрэг усан цахилгаан станц ашиглалтад орсноор хэдий хэр хэмжээнд зардлаа нөхөж, хэр их хэмжээний ашиг өгөх нь олон хүний анхаарлыг татаж буй. Тэгвэл энэ талаар албаныхан дараах тайлбарыг өглөө. “Нэг киловатт цагийг нь 0.37 цент гэж үзвэл 10-12 жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхөх боломжтой гэж үзэж байгаа. Түүнчлэн анхнаасаа экспортод гаргах зориулалттай биш юм. Манай улсын төвийн эрчим хүчний механизм өөрөө их асуудалтай. Оройн ачааллын цагаар эрчим хүчний чадал хүрэлцдэггүй учраас ОХУ-аас эрчим хүч авдаг. Тэгэхээр энэ ачааллын хэлбэлзлийг богино хугацаанд тогтворжуулж, найдвартай байдлыг хангах. Мөн станцын үйл ажиллагаа ОХУ-аас авч байгаа эрчим хүчний импортыг багасгаж дотоодын эрчим хүчний хэрэгцээнд зориулагдана” гэлээ.
Өөрөөр хэлбэл бид дотоодын нөөц боломжоо ашиглаж, ОХУ-аас эрчим хүчээр хараат бус болно гэж ойлгож болох нь. Гэвч “Шүрэнгийн усан цахилгаан станц” барих асуудал мөрөөдөл хэвээр үлдэж магадгүй. Ер нь Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц байгуулах асуудалд ОХУ-аас эсрэг байр суурьтай байдаг. Тэгвэл манай УИХ дахь зарим гишүүд тэдэнтэй адил бодолтой байгаа бололтой юм.
Тодруулбал, ОХУ-ын www.baikal-daily.ru цахим хуудаснаа “Монгол Улсын Их хурлын депутатууд нь Байгаль нууранд аюул заналхийлж байгаа “Шүрэнгийн УЦС” барих ажлыг 100 хувь дэмжихгүй” гэсэн утга бүхий мэдээлэл гарчээ.
Мэдээлэлд “Сэлэнгэ мөрөнд усан цахилгаан станц барих асуудал урт удаан хугацаанд яригдаж байгаа. Харин энэ жил Монголын Засгийн газрын түвшинд уг асуудлыг хэлэлцсэн байна. Энэ асуудлын дагуу байгаль орчинд учруулах хохирлыг тооцохоор шинжээчдийн комисс байгуулагдсан байна. Гэсэн хэдий ч УИХ-ын гишүүн Л.Болд, М.Зоригт нар Байгаль нуурын гол цутгал дээр усан цахилгаан станц байгуулж болохгүй гэдэг саналыг илэрхийлжээ.
Тэд “Дэлхийн цэнгэг усны 80 хувийн нөөцтэй, дэлхийн зүрх гэгддэг Байгаль нуурыг цутгалыг нь тасалдуулж болохгүй. Бид ч бас хамгаалах ёстой. Тиймээс Сэлэнгэ нууранд УЦС барих асуудлыг 100 дэмжихгүй гэсэн байр суурийг илэрхийлжээ” хэмээн тус мэдээлэлд дурдсан байна. Нийтлэлийг энд дарж уншина уу
Өөрөөр хэлбэл Монгол Улс эрчим хүчний хувьд ОХУ-аас хараат бус болоход тодорхой хэмжээний хүчин зүйлс, саад бэрхшээлүүд тулгарах нь ойлгомжтой болоод байна.
УИХ-ын зарим гишүүдийн байр сууриас гадна Буриад улсаас Байгаль нуураа хамгаалахаар ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд хандаад байгаа аж. Хэрвээ ЮНЕСКО Байгаль нуурийг дэлхийн өвийн санд бүртгэвэл Монголын талын усан цахилгаан станцтай болох хүсэл нь дэлхийн өвийг тасалдуулах, аюулд оруулах хэмжээнд хүрэх нь. Ер нь Сэлэнгэ мөрөнд усан цахилгаан станц байгуулах нь дан ганц Монгол Улсын мэдлийн асуудал биш болоод байна.

Ами
Olloo.mn
Olloo.mn