Тээврийн хэрэгслийн татвар төлөх хуулийн хугацаа дуусахад 7 хоног үлдлээ
Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба  жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.
 
Уг хуулийг хэрэгжүүлэх, иргэдэд банкинд дараалал үүсгэж цаг хугацаа алдахгүй байх боломжоор хангах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч төлөх шинэчилсэн журмыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 01-р сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан.
Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар :
  • 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
  • 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
  • 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
  • 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
  • 5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө
Энэ жилийн хувьд нийслэлийн Засаг даргын 2015 оны А/143 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг татвар, төлбөр хураах ажлыг 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж зохион байгуулсан. Нийслэлийн хэмжээнд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ нийт 14 байршилд ажиллаж эхэлсэн. Харин 05 сард ачаалал ихсэх төлөвтэй байгаа учраас 7 цэг нэмж  байршуулан нийтдээ нийслэлийн 21 байршилд татвар хураалтын ажлыг эрчимжүүлсэн байдлаар явуулж байна. Мөн оношлогооны цэгүүд ажлын болон амралтын 2 өдөр уртасгасан цагаар ажиллаж байна. Ингэснээрээ энэ жилийн татвар хураалтын ажил ачаалал багатай, иргэдэд хүндрэлгүй явагдаж байгаа учираас хугацаандаа татвараа төлнө үү. Хэрэв заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
АТБӨЯХ-ИЙН АЛБАН ТАТВАР, АГААРЫН БОХИРДЛЫН
ТӨЛБӨР, АВТОЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ХУРААХ
НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙРШИЛ
 
Д/д Дүүргүүд Байршил Хугацаа  
1 Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн газар Баянзүрх дүүргийн авто вокзалын ард Таван ган трейд ХХК-ийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд             08.30-18.30
2 БГД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр БГД-ийн 20 дугаар хороо Хєсєг трейд ХХК-ийн хашаанд  
2015.01.01-12.31
Ажлын өдрүүдэд             08.30-20.30 Амралтын өдрүүдэд 09.00-19.00
3 БЗД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр БЗД-ийн 8 дугаар хороо Чулуун овоо Авто вокзалийн байранд  
2015.01.01-12.31
 
Ажлын өдрүүдэд             08.30-18.30
4 СХД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр СХД-ийн 20 дугаар хороо Автобус-2 ХК-ий хойд талд  
2015.01.01-12.31
Ажлын өдрүүдэд             08.30-20.30 Амралтын өдрүүдэд 09.30-19.30
5 Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс СБД-н 2 хороо АСА циркийн өргөтгөлийн байранд 2015.01.01-12.31  
Ажлын өдрүүдэд             08.30-17.30
6 Хан-Уул дүүргийн татварын хэлтэс ХУД-ийн 3-р хороо ЗДТГ-ын хажууд Татварын хэлтсийн байр  
2015.01.01-12.31
 
Ажлын өдрүүдэд             08.30-18.30
7 Баянгол дүүргийн татварын хэлтэс БГД-ийн  1-р дүгээр хороо, Татварын хэлтсийн байр /Хуучнаар хотын гаалийн байр/      2015.01.01-12.31  
Ажлын өдрүүдэд             08.30-18.30
8 Баянзүрх дүүргийн татварын хэлтэс  БЗД-ийн 13 дугаар хороо, ЗДТГ-ын зүүн талд Татварын хэлстийн байранд  
2015.01.01-12.31
 
Ажлын өдрүүдэд             08.30-18.30
9 Сонгинохайрхан  дүүргийн татварын хэлтэс СХД-ийн 18 дүгээр хороо Геологийн тєв лабораторийн ард Татварын хэлтсийн  байранд  
2015.01.01-12.31
 
Ажлын өдрүүдэд             08.30-18.30
10 Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс ЧД-ийн 4 дүгээр хороо Ж.Самбуугийн гудамж  ЗДТГ-ын байр “Нэг цонхны үйлчилгээний танхим"  
2015.01.01-12.31
 
Ажлын өдрүүдэд             08.30-18.30
11 Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс ЧД-ийн 4-р хороо, Сангийн Яамны баруун талд Тод таур цамхагийн байранд    
2015.01.01-12.31
 
Ажлын өдрүүдэд             08.30-18.30
12 Налайх дүүргийн татварын хэлтэс Налайх дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд  
2015.01.01-12.31
 
Ажлын өдрүүдэд             08.30-18.30
13 Багануур дүүргийн татварын хэлтэс Багануур дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд  
2015.01.01-12.31
 
Ажлын өдрүүдэд             08.30-18.30
14 Багахангай дүүргийн татварын хэлтэс Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд  
2015.01.01-12.31
 
Ажлын өдрүүдэд             08.30-18.30
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 






























































АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ
 
 
Авто тээвэрийн болон өөрөө явагч
                      хэрэгсэлийн төрөл
Албан татварын хэмжээ
/төгрөгөөр/
1 2 дугуйтай мотоцикл 2 500
2 3 дугуйтай мотоцикл 4 000
3 Суудлын авто машин:
 
а/ 2001 см3 хүртэл
б/ 2001-3001 см3 хүртэл
в/ 3001 см3 болон түүнээс дээш
/Цилиндрийн багтаамжийн
нэг см3 тутамд тєгрєгєєр/
24
27
33
4 Микробус /15 хүртэл суудалтай/ 50 000
5 Автобус 62 400
6 Ачааны машин:
1/ 1 хүртэл тооны даацтай
2/ 1-2 тн-ын даацтай
3/ 2-3 тн-ын даацтай
4/ 3-5 тн-ын даацтай
5/ 5-8 тн-ын даацтай
6/ 8-10 тн-ын даацтай
7/ 10-20 тн-ын даацтай
8/ 20-30 тн-ын даацтай
9/ 30-40 тн-ын даацтай
10/ 40-50 тн-ын даацтай
11/ 50-60 тн-ын даацтай
12/ 60-70 тн-ын даацтай
13/ 70-80 тн-ын даацтай
14/ 80-90 тн-ын даацтай
15/ 90-100 тн-ын даацтай
16/ 100-тн-оос дээш даацтай
 
30 000
45 000
55 000
75 000
120 000
135 000
150 000
210 000
270 000
330 000
420 000
480 000
540 000
600 000
660 000
720 000
7 Тусгай зориулалтын автомашин 16 000
8 Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл 18 000
9 Бага оврын трактор 8 000
10 Чиргүүл / даацын 1 тонн тутамд / 8 000
 
 
АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР
 
Авто тээвэр
Болон өөрөө
Явагч хэрэгслийн
ангилал
Бензин хөдөлгүүртэй Дизель хөдөлгүүртэй Жилд ногдуулах
Төлбөр ( төгрөгөөр )
СО2  хийн
Ялгарал(г/км)
СО2  (%) Хөдөлгүүрийн багтаамж(см3)
А 121-180 5.5-8.0 1500 хїртэл 1800
Б 181-250 8.1-10.5 1501-2500 2100
В 251-350 10.6-12.0 2501-3500 3500
Г 351-500 12.1-13.5 3501-4500 5000
Д 501-750 13.6-14.5 4501-5500 7500
Е 751-ээс дээш 14.6-ээс дээш 5501-ээс дээш 9500
 
 
 










Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах хувь хэмжээ
/төгрөгөөр/
 
Тээврийн хэрэгслийн ангилал Хувь хэмжээ
1 Суудлын Такси 30000
2 Бусад /2000 см3 хүртэл/ 20000
3 2001-3000 30000
4 3001 дээш 40000
5 Ачааны 1 тн хүртэл 40000
6 1-2 тн 45000
7 2-3 тн 50000
8 3-5 тн 55000
9 5-8 тн 60000
10 8-10 тн 65000
11 10 тн-с дээш 70000
12 Автобус 15  хүртэл 40000
13 15-аас дээш 60000
14 Цистерн 50000
15 Тусгай 40000
16 Чиргүүл 30000
17 Механизм Тээвэр үйлчилгээний 60000
18 Технологийн 60000
19 Бага оврын 30000
20 Мотоцикл,          мопед 2 дугуйт 10000
21 3 дугуйт 10000
  НИЙТ ДҮН  

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хүн 2015-05-26 01:30:54
    Татварыг заавал дүүрэг дээрээ өгдөг үнэхээр тэнэг юм аа.Заавал ажил таслах хэрэгтэй болох юм.Мэдээлэл хөгжсөн өнөөдөр хаана ч төлж болмоор юм.Ухаангүй ноёд