Жолооны түр үнэмлэхийг өнөөдрөөс олгоно
Жолооны үнэмлэхний бэлдэц хэвлэдэг “Смарт солюшн” ХХК-ийн Замын цагдаагийн газартай хийсэн гэрээ дуусгавар болсноор  ирэх долдугаар сар хүртэл жолооны үнэмлэхийг хэвлэх боломжгүйд хүрсэн. Иймд долдугаар сар хүртэл жолооч нарт түр үнэмлэх олгохоор болсон юм. 

Тодруулбал жолоочийн үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн, солиулахаар хандсан, шинээр төгссөн жолооч, ангилал ахиулсан зэрэг 6-7 мянган хүнд олгохоор болсон. Түр зөвшөөрлийг жолооч нарт үнэ төлбөргүй өгөх бөгөөд жолооч хүсэлтээ илэрхийлж, ЦЕГ-ын Лицензийн төвд өөрийн биеэр очих ёстой юм байна. Тэгвэл түр үнэмлэхийг өнөөдрөөс олгох аж.

Замын цагдаагийн газрын мэдээлснээр, дахин тендер зарлажээ. Тиймээс ирэх долдугаар сараас жолооны үнэмлэх хэвлэгдэж эхлэх юм байна. Учир нь тендер зарлах хугацаа 45 хоног, үнэмлэхийн бэлдэц хэвлэхэд багадаа 60 хоног шаардлагатай аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-25 01:39:17
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!