Дэд станцад гал гарснаас цахилгаан тасарчээ
Өчигдөр нийслэлийн хэмжээнд өглөөний 08:50 цагаас эхлэн цахилгаан тасарсан билээ. Тэгвэл цахилгаан тасарсан шалтгаан нь Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 220/110/35 кВ-ын Улаанбаатар дэд станцад гэмтэл гарч галын аюултай нөхцөл байдал үүссэнээс болжээ. 
Иймээс тус компаниас дэд станцын тоноглолд гарсан гэмтлийг устгахаар ажиллаж байгаа бол Диспетчерийн үндэсний төвөөс системийн хэвийн үйл ажиллагааг хангах ажлыг хийжээ.

Оройн 17.00 цагийн үед хотын ихэнх хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг сэргээж, харин  СХД-ийн Толгойт, Их наран мөн  ХУД-ийн Нисэх, ЧД-ийн 8-14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянга, Тасган, Хайлааст, 5 буудал чиглэл рүү, мөн Төв аймгийн Баян, Баянцагаан, Баянжаргалан сумыг цахилгаан эрчим хүчээр түр хязгаарласан байна.  

Ингээд оройн 18:15 минут гэхэд системийн хэвийн үйл ажиллагааг хэвийн болгож, хязгаарлалтыг бүрэн зогсоож, цахилгааныг хэвийн дамжуулж эхэлжээ
 
Г.Уянга  
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-25 01:40:34
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!