“Гэгээн муза” наадмын шилдгүүд тодорлоо
Драмын урлагийн шилдгийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн Муза” наадам 12 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн хувьд “Гэгээн муза” наадам 2014 оны 11 сард хуралдсан Юнескогийн дэргэдэх олон улсын Театрын Институтын 34-р хурлаар үйл ажиллагааны хувьд олон улсын наадам хэмээн баталгаажуулж, олон улсын наадмын драмын хороонд бүртгэгдсэнээрээ онцлог байлаа. Энэ жил “Гэгээн муза” наадамд хот, хөдөө орон нутаг, олон улсаас гээд нийт 47 бүтээлийг ирүүлсэн бөгөөд хүүхдийн жүжиг, ганц хүний, дуулалт жүжиг гэсэн  ангилалд шилдгүүдийг шалгаруулсан юм. Ингээд наадмын шилдгүүдийг танилцуулж байна.
 
 
Хөгжимт жүжгийн төрөлд
Шилдэг зохиолчоор МЗЭ-н шагналт зохиолч Сүхдорж Ховд аймгийн ХДТ-н бүтээл Галдан бошигт хаан жүжгээр
 
Шилдэг найруулагч Саян Жамбалов ОХ-ны Буриад улсын Хоц.Намсраевын нэрэмжит Драмын театрын бүтээл Өнгөрсөн цагийн салхи жүжгээр
 
Шилдэг хөгжмийн зохиолч Төрийн соёрхолт Мөнхболд Ховд аймгийн ХДТ-н бүтээл Галдан бошигт хаан жүжгээр
 
Шилдэг тайзны зураач ӨМӨЗО-ны Хаан титэм соёл компаний бүтээл Хар торгон хамжаар жүжгээр
 
Шилдэг эрэгтэй гол дүр Ёндонов Буяартов ОХ-ны Буриад улсын Хоц.Намсраевын нэрэмжит Драмын театрын бүтээл Өнгөрсөн цагийн салхи жүжгээр
 
Шилдэг эмэгтэй гол дүр СТА Баясгалан УДЭТ-н бүтээл Чөлөөт хос жүжгээр
 
Хүүхдийн жүжгийн төрөлд
 
Шилдэг тайзны зураач Орхон аймгийн ХДТ-н бүтээл Сарыг нуусан саваагүй бэлтрэг
 
Шилдэг найруулагч УХТ-н бүтээл Арван хоёр сар жүжгээр
 
Шилдэг эрэгтэй гол дүр М.Мөнхбаатар Шилдэг өнгө продакшны бүтээл Алладины шидэт дэнлүү жүжгийн Алладины дүрээр
 
Шилдэг эрэгтэй туслах дүр Жан Сэ Хён Солонгос улсын Мөрөөдлийн байшин театрын бүтээл Дараа жүжгээр
 
Шилдэг эмэгтэй гол дүр Мөнхсайхан Орхон аймгийн ХДТ-н бүтээл Сарыг нуусан саваагүй бэлтрэг
 
Шилдэг эмэгтэй туслах дүр Ганчимэг УХТ-н бүтээл Арван хоёр сар жүжгээр
 
Хүүхэд оролцоотой бүтээл Баянхонгор аймгийн Тэмүүжин театрын Сүүлчийн хичээл жүжиг
 
Нэг хүний жүжгийн төрөл
 
Шилдэг найруулагч Коссова улсын найруулагч Нура Элмазе Амок жүжгээр
 
Шилдэг тайзны зураач Боролдой Black box театрын бүтээл Хүний дуу хоолой, Ялаа жүжгүүдээр
 
Шилдэг эрэгтэй жүжигчин ОХУ-н жүжигчин Николай Горохов Гараа надад өгөөч жүжгээр
 
Шилдэг эмэгтэй жүжигчин Оюунзул Black box театрын бүтээл Хүний дуу хоолой жүжгээр
 
БСШУЯ-ны нэрэмжит Шилдэг залуу уран бүтээлч шагнал Э.Тодгэрэл УДЭТ-ын жүжигчин
 
Шүүгчидийн нэрэмжит шагнал Зураач Энхтуяа Ховд аймгийн ХДТ-н бүтээл Галдан бошигт хаан жүжгээр
 
Ховд аймгийн ХДТ-н бүтээл Галдан бошигт хаан жүжиг Гран при шагнал тус тус хүртлээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • уөөыөө 2015-05-25 08:05:19
    домбоонууд
  • 1958.mn 2015-05-25 01:41:48
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!