Хятадад зургаан иргэн хар тамхины хэргээр саатуулагдаад байна
Сүүлийн жилүүдэд манай иргэд хилийн чанадад зорчих нь ихсэж байгаатай холбогдон санаатай, санамсаргүйгээр суугаа орны хууль тогтоомжийг ноцтой зөрчих, гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн золиос болох ноцтой асуудал цөөнгүй гарах болов.

Хар тамхи мансууруулах бодис хил дамнуулан зөөвөрлөх гэмт хэрэг 2015 он гарсаар хоёр удаа гарч манай зургаан иргэн холбогдон саатуулагдаад байна.

БНХАУ-аас мансууруулах төрлийн бодисыг хууль бусаар монголын хилээр нэвтрүүлэхийг завдсан хэргээр эдгээр иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. БНХАУ нь энэ төрлийн гэмт хэрэгт ялын хатуу бодлого баримталдаг болохыг Гадаад хэргийн яамны Консулын газраас иргэдэд онцгойлон дахин сануулахын хамт ийм гэмт хэргийн золиос болохгүй байхыг зөвлөж байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zolios gechihejee, 2015-05-25 11:00:40
    zolios gechihejee, durtai duhnuud. mungu olohoroo bayarhaj chimegui bolod l, buruu bolohoro l uursdigu umuurch guiged l er emgui
  • 1958.mn 2015-05-25 01:42:17
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • ТӨРИЙН БАНК 2015-05-25 01:37:30
    ӨӨРСДӨӨ ЯАХ ГЭЖ ХАР ТАМХИ ЗАРСАН ЮМ БЭ?
  • Ene torliin gemt hereg Mongoliig maani u 2015-05-25 01:01:13
    Ene torliin gemt hereg hiij baigaa nohduudiig changa hatuu shiitgej bai ni Mongol ulsiin huwid tun chuhal jum shuu!!