Нийтийн тээврийнхний ээлжит ажил хаялт эхэллээ
Нийтийн тээврийнхэн ажил хаялт зарлахаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдээд байсан. Тэгвэл “Автобус 1”, “Автобус 2”, “Автобус 3” компанийнхан буюу төрийн өмчит нийтийн тээврийн компанийн жолооч, кондукторууд цалингаа нэмэгдүүлэхийг шаардан өнөөдөр өглөөний 06.00 цагаас эхлэн ажил хаялт зарлалаа. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-ын 600 гаруй ажилтны 500 нь ажил хаялт зарлахыг дэмжин  бусад автобусаа үйлчилгээнд гаргахгүй гэж тэмцэн өглөө багагүй бужигнаан үүслээ. Тодруулбал цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан ажилтнууд автобусны дугуйн дор орж хэвтэн эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.

Харин тус компанийн удирдлага, цагдаагийн байгууллагын зүгээс нийслэлийн 1.2 сая зорчигчийн эрх ашгийг хязгаарлахгүйн тулд зарим автобусныг үйлчилгээнд гаргаж зөвшилцөхийг хүссэн. Гэвч одоогоор талууд зөвшилцөлд хүрч чадаагүй байна.

Ямартай ч нийтийн тээврийнхний ээлжит ажил хаялтаас болж иргэд хэдэн өдөр хохирч мэдэхээр байна.Нийтийн тээврийн салбарынхан жилдээ хэд хэдэн удаа ажил хаялт зарлаж иргэдийг хохироодог байдал сүүлийн үед байнга гарах болсон.

Тэд үргэлж л цалингаа нэмэхийг шаарддаг юм. Энэ удаад ч мөн ялгаагүй цалингаа нэмж, 880 мянган төгрөг болгохыг шаардаж байна. Тодруулбал жолооч, кондукторууд ажил олгогчдоос “Авто тээврийн салбарын хамтын тарифын хэлэлцээр”-ийг биелүүлэхийг шаардаж байгаа аж.
 
Энэхүү хэлэлцээрт одоогийн авч байгаа 450 мянган төгрөгийн үндсэн цалинг 880 мянган төгрөг болгохоор тусгасан бөгөөд хэлэлцээрийг өнгөрсөн 2013 онд баталсан ч өдийг хүртэл биелүүлэхгүй байгаа тул ийнхүү ажил хаяалт зарлаж байгаа юм.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Кондуктор 2015-05-31 13:20:22
    Хувь хувьсгал 2-оо ялгаарай таминээ. Сарын орлогын төлөвлөгөөгөө биелүүлэх гэж сарын эцэст ээмэг бөгжөө тавих үе олон байдаг юм шүү. Хувийхан л мөнгөтэй буудаг....
  • зочин 2015-05-25 04:15:54
    Жолооч, кондуктер 2 нь оройд хоолныхоо мөнгөтэй буудаг нь нууц биш. Энэ нь тэд нарт цалин нь бүтнээрээ үлдэж байна гэсэн үг.Ядахдаа суудлын бүрээсээ угаа!!!!
  • zov sh dee  2015-05-25 03:26:44
    tsalin nemne geed nemehgui baigaa bol buruutgah arga alga baina
  • Төлөгч 2015-05-25 03:04:23
    Мөнгө өгдөггүй хүмүүс кондукторуудад ямар харшилтай байх юм
  • zochin  2015-05-25 02:48:33
    yag zuv , mungu huraagch hereggyi
  • Зочин 2015-05-25 02:43:44
    Хөгийн новшнууд!олигтой үйлчилж чадахгүй байж мөнгө нэхэх дуртай бааснууд....
  • 1958.mn 2015-05-25 01:45:19
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • Tuvsho 2015-05-25 01:18:53
    Joloochiinhoo tsaling nemeed urd haalgaaraa ordog bolgood konduktorgui bolgovol taarna. Orohdoo joloochiin hajuud munguu hiine uu automat kartaa unshuuldagsan u...