“Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийнэ
10:00 цагт МХЕГ-аас явуулж буй хүнсний чанар, аюулгүй байдлыг хангуулах "Эрүүл хөрс-Эрүүл хүнс" нэг сарын аяны хүрээнд ХХААЯ-тай хамтран "Эх орны хүнс-Эрүүл хүнс" сэдэвт үндэсний үйлдвэрлэгчдийн өдөрлөгийг ХХААЯ-ны 1-р давхрын хурлын зааланд зохион байгуулна.
 
11:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан Шүүх байгуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулж хуулийн төслийн үзэл баримтлал, хуульд оруулахаар тусгасан өөрчлөлтийн талаар болон шүүхийн нэр, бүтэц зохион байгуулалт хэрхэн өөрчлөгдөхөөр хуулийн төсөлд тусгасан талаар мэдээлэл хийнэ. Мөн ШЕЗ-ийн ХМОНХХ-ийн дарга Л.Бямбаа “Шүүхийн эерэг, сөрөг мэдээлэл” сэдвээр тус тус мэдээлэл хийнэ.
 
12:00 цагт “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлээс тус компанийг “Энержи ресурс” компани хавчиж эхэлсэн талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
 
12:30 цагт БЗД-ийн 20 дугаар хорооны иргэдийн төлөөлөл тус дүүргийг өмнөх удирдлагуудын хууль бус үйлдлийн талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.
 
14:00 цагт БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албаны төлөөлөгчидийн манай улсад хийж буй албан айлчлалын хүрээнд “Тэтгэврийн шинэчлэл: БНСУ-ын туршлага” сэдэвт семинарийг НДЕГ-ын 702 тоот хурлын танхимд  зохион байгуулна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.