Цалинг нөөц сангаас гаргаж нэмэх шаардлага байсан уу
Монгол улсын эдийн засаг хэзээ сэргэх вэ. Иргэд нь хэзээ хүссэн хэмжээндээ хүртэл хөдөлмөрөө үнэлүүлж, зах зээлийнхээ нийгэмд нийцсэн цалин хөлс авдаг болох вэ. Хэзээ  бид хоёулаа бус ганцаараа банкны зээл авах чадамжтай, цалинтай болох вэ. Хэзээ хоногийн хоолондоо санаа зовдоггүй болж, хэзээ өөрийгөө хөгжүүлэхэд илүү ихээр санаа тавьдаг болох вэ.Энэ бүх асуултууд өнөөдөр бидний хэтэвчин дэх хэдээс болоод  хязгаарлагдмал байгаа билээ. 

Төр засгаас цалин нэмэх асуудлыг жил бүр дэмжин, 30 хувьд багтаан нэмсээр байгаа. Гэвч зах зээлийнхээ эрэлт хийгээд шаардлагатай цалингийн хэмжээнд хүрэхгүй байгаа нь энэ харамсалтай. Уул уурхайн салбар биш бол бусад салбарт ажилладаг хувийн хэвшлийнхний хувьд ч цалин нэмэх асуудал бүр сураггүй. Үүнийгээ ажил олгогчид эдийн засаг хүнд байгаатай холбон тайлбарлана. Иймээс хувьд ажиллагсад ёстой тэвчих гээчийг үзүүлсээр ирсэн. Үүнтэй нэгэн адил төрд ажиллагсад ганцхан жил цалингаа нэмүүлэхгүйгээр тэвчих боломж байдаггүй юм уу. 

Угаас төрд ажиллагсад цалин нэмэгдүүлэх тал дээр хувийн хэвшилд ажиллагсдаас давуу тал ихтэй. 
Энэ жил гэхэд л төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд 90 тэрбум төгрөгийг Улсын төсвөөс зарцуулахаар суулгасан. Улсын төсвөөс татаас хэлбэрээр 13 тэрбумыг, Нийгмийн даатгалын сангаас 77 тэрбумыг , нийтдээ 90 тэрбумыг тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхээр зарцуулъя гэж тохиролцсон байгаа. Нийтдээ энэ онд цалин тэтгэвэрт 180 орчим тэрбум төгрөгийг зарцуулахаар улсын хэлэлцэхээр тохиролцсон.

Хөдөлмөр нийгэм зөвшилцлийн үндэсний гурван талт хэлэлцээрээр цалинг гурван үе шаттайгаар нэмэгдүүлэхээр Үндэсний  хорооны түвшинд зөвшилцсөн. Нэгдүгээрт, тавдугаар сарын нэгнээс төрийн үйлчилгээний салбарт ажилладаг албан хаагчдын цалинг нэмэгдүүлье. Хоёрдугаарт долдугаар сарын нэгнээс төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтнуудын цалинг нэмэгдүүлье. Гуравдугаарт, 10 дугаар сарын нэгнээс  төрийн захиргааны буюу удирдах албаны ажилтнуудын цалинг нэмэхээр болсон.

Мэдээж төр засаг хэлсэндээ хүрч, ажил олгогчийн хувиар ажилчдынхаа амьжиргааг дэмжиж, цалин хөлсийг нь цагтаа нэмэгдүүлэх нь зүйн хэрэг. Гэхдээ зарим алба хаагчдынхаа цалингийн нэмэгдлийг төсвөөс бус Засгийн газар нөөцөөсөө гаргаж байж нэмэх шаардлага байсан ч юм уу.
 
Тодруулбал, Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед төсвийн орлогын нөхцөл байдлыг харгалзаж, 2015 онд Баянхошуу-Өвдөгийн хилийн боомтыг долоо хоногийн бүх өдөр мөн нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд ажиллуулахаар энэ оны нэгдүгээр сард шийдвэрлэсэн байна.
Хилийн дөрвөн байгууллага болох ИХШХЕГ, ХХЕГ, ГЕГ,МХЕГ нь орон тоогоо нэмэгдүүлэхгүйгээр одоо ажиллаж байгаа албан хаагчдаа Баянхошууны хилийн боомтод бямба, ням гариг, нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд ажиллуулж байгаа ч эдгээр байгууллагын 2015 оны батлагдсан төсөвт албан хаагчдад олгох нэмэгдүүлсэн цалингийн төсөв тусгагдаагүй гэнэ.  Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн 2015 онд шаардагдах нэмэгдүүлсэн цалин хөлсний зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар Засгийн газраас өнгөрсөн хуралдаанаар шийдвэрлэсэн. 

Тэгэхээр ажилчдынхаа цалинг нөөцөөсөө гаргана гэдэг маань Улсын данс хэрхэн улайсныг илтгэнэ. Ийм байтлаа заавал цалинг нөөцөө шавхан байж нэмэгдүүлэх нь зөв үү.
Г.Аянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-05-25 14:40:00
    Төрийн тусгай хамгаалалтын газар биш төрийн тусгай албаныхан гээч
  • ГОНЧИГ 2015-05-25 03:18:32
    ЯГ ҮНЭН цАЛИН НЭМЭХ БОЛ ЛУЙВАР . БАЙСНААРАА БАЙСАН ДЭЭР ДЭЭ
  • Иргэн 2015-05-25 02:34:57
    Төсвийн байгууллагуудад ажилтны илүү цаг ажилласны мөнгийг баталж өгдөггүй юмаа. тиймээс илүү цагийн мөнгийг нөөц сангаас гаргаж байгаа юм.
  • Иргэн 2015-05-25 02:21:40
    Улаанбаатарт амьдарч байгаа төрийн албан хаагчдын цалин өндөр хөдөө орон нутагт бол бүр бага шүү дээ үүнийг хянаж шалгах шаардлагатай
  • ТӨРИЙН БАНК 2015-05-25 01:35:51
    ТИЙМ ЭЭ
  • Saihanbileg 2015-05-25 01:33:33
    Tsalin, tetgevriin nemgdleer damjuulj bid ta nariin sunsiig hudaldaj avdag. Tiimees eh uusvergui baisan ch nemeh l bolno.
  • Криминал!!! 2015-05-25 01:29:17
    Цалин нэмнэ гэдэг бол иргэдийг хууран мэхэлж, улс орныг хорлон сүйтгэж буй гэмт хэрэг мөн!!!!!!!