"World masters"-ын аваргууд ...

"World masters" тэмцээний эмэгтэйчүүдийн 57кг-д "В" хэсгийг тэргүүлэн барилдсан ОУХМ Д.Сумъяа алтан медаль хүртлээ. Финалын барилдаанд Францын тамирчин торгуулиар ялж дэлхийн шилдгүүдийн "World Masters" тэмцээний хошой аварга боллоо.

"Мастерс" тэмцээнээс Монголын жүдочдын долоо дахь алтан медалийг эх орондоо авчирлаа. Монголын жүдочдоос ОУХМ С.Мияарагчаа "Мастерс" тэмцээнээс хос алтан медальтай цор ганц жүдоч байсан бол энэхүү жагсаалтад Д.Сумъяа орж ирлээ.

Энэ өдөр "World masters" тэмцээний эмэгтэйчүүдийн 48кг-д зодоглосон дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэг алтан медаль хүртээд байсан юм. Ийнхүү Морокко улсын Рабат хотод Монголын хүчирхэг хоёр бүсгүй алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дуулалаа дараалан эгшиглүүлээд байна.
 

Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • asd 2015-05-25 03:54:27
    Sumiya, Tsag chini irchihjee. Ulam uuriiguu irlej, zorigtoi barildaarai.
    77.234.41.135
    Мэдэгдсэн Хариулах
  • bor 2015-05-24 06:41:23
    Bayar hurgie.Sumiya formoo aldahgui setgel zui, bieiin beltgelee sain bazaaj ursuldugch neg buree sudalj tohirson barildaan hij chadval olimpoos yum zulgaana.
    27.123.214.110
    Мэдэгдсэн Хариулах