Өрхийн эмнэлгүүд ажиллаж байна

Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилсээр байгаа тул энэ сарын 15-25-ны өдрүүдэд улсын хэмжээнд 6 сартайгаас 5 насны бүх хүүхдэд улаанбурханы эсрэг уг өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг хийж буй.

Тэгвэл нийслэл хотод энэ сарын 21-ны өдрийн байдлаар улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтанд  122462  хүүхэд хамрагдаад байна. Энэ нь нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтанд хамрагдах ёстой хүүхдүүдийн 78,6 хамрагдсан гэсэн үг аж.

Дархлаажуулалтын 10 хоногийн хугацаа энэ сарын 25-ны өдөр буюу маргааш дуусах тул нийслэлийн харьяа өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллаж байна.

Түүнчлэн дүүргийн эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвд  дархлаажуулалтын 131 байнгын цэг,  цэцэрлэгүүдээр  326  түр цэг,  хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдүүдэд хүрч үйлчилэх  106  явуулын цэгээр нэмэлт дархлаажуулалтыг  хийж, витамин А уулгах юм.

Тухайлбал:

Баянгол дүүрэгт  байнгын 23 цэг, түр 25 цэг, явуулын 7 цэг,

Баянзүрх дүүрэгт  байнгын 28 цэг, түр 75 цэг, явуулын  27 цэг,

Багануур дүүрэгт  байнгын 5 цэг, түр 6 цэг, явуулын 4 цэг, 

Багахангай дүүрэгт  байнгын 1 цэг, түр 1 цэг, явуулын  1 цэг, 

Чингэлтэй дүүрэгт  байнгын 19 цэг, түр 35 цэг, явуулын 5 цэг, 

Налайх дүүрэг  байнгын  7 цэг,  явуулын 3 цэг, 

Сонгинохайрхан дүүрэгт  байнгын  11 цэг, түр 56 цэг, явуулын 41 цэг ,

Сүхбаатар дүүрэгт  байнгын 21 цэг, түр 65 цэг, явуулын 3 цэг, 

Хан-Уул дүүрэгт  байнгын 16 цэг, түр 63 цэг, явуулын 15 цэг тус тус ажиллаж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2015-05-26 13:09:29
    Өрхийн эмнэлэгт нэг үе тэтгэвэрийн эмч нар байсан одоо дадлага туршлагагүй юу ч мэдэхгүй залуучууд хүүхдийн өвчинг зөв танихгүй янз бүрийн эм тариа бичээд сууж ...
  • 1958.mn 2015-05-25 01:48:23
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!