Татварын буцаан олголт маргаашнаас эхэлнэ
 
 
Татварын буцаан олголтын хоёрдугаар ээлжийн мөнгийг маргаашнаас буюу 5 дугаар сарын 25-ны өдрөөс олгохоор болжээ. Уг нь энэ сарын 15-наас олгож эхлэх байсан ч түр хугацаагаар хойшлоод байсан юм.
 
Өнгөрсөн оны хувь хүний орлогын албан татварын тайлангаар нийслэлийн хэмжээнд нийт 33.1 мянган иргэнд 24.5 тэрбум төгрөгийг албан татварын буцаан төлөлт хэлбэрээр олгохоор болсон байна. Эхний ээлжинд нэгдүгээр сарын 20-ноос өмнө татварын албанд тайлангаа ирүүлсэн 11.6 мянган татвар төлөгчийн 9.5 тэрбум төгрөгийн буцаан төлөлтийг баталгаажуулж, нийслэлийн Төрийн сангаас өнгөрсөн сарын 6-нд буцаан олгосон билээ.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.