
Энэ сарын 18-ны өдөр Увс аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дэргэдэх “Алтан үе” асрамжийн газарт Улаангом сумын 10 дугаар багт оршин сууж байсан, 7-23 насны харж хандах хүнгүй 4 хүүхдийг асрамжид авсан байна. Эдгээр хүүхдүүдийн хоёр нь хөгжлийн бэрхшээлтэй аж. Хүүхдүүдийн ээж болох Б.Мөнгөнсуваг нь 2011 оны өвөл 4 хүүхдийн хамт уг асрамжийн газарт өвөлжиж байжээ. Саяхан хүүхдүүдийн ээж хүнд өвчний улмаас таалал төгссөн тул харж хандах хүнгүй болсон байна.
“Алтан үе” асрамжийн газрын эмч, сувилагч нар хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүүхдэд нь сэргээн засах эмчилгээ хийж байгаа ба сургуулийн насны хоёр хүүхдийг нь Ахлах 4-р сургуульд оруулжээ. Мөн 23 настай хамгийн том ахад нь газар өмчлүүлэх, 19 настай Б-д иргэний үнэмлэх гаргуулах, хүүхдүүдийн гэр байсан газрын хог хаягдлыг ачиж зайлуулах ажлыг холбогдох хэлтэс, албадынхан хийж буй юм байна.
Г.Уянга
olloo.mn