Ерөнхийлөгчид  “Рицүмэйкан” их сургуулийн “Хүндэт доктор”-ын  цол гардуулжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Ази, Номхон далайн “Рицүмэйкан” их сургуулийн “Хүндэт доктор”-ын  цол гардуулах ёслолын ажиллагаа болжээ.

Ази, Номхон далайн “Рицүмэйкан” Их сургуулийн захирал Ш.Коренага “Хүндэт доктор”-ын цолыг гардуулах  ёслолын үеэр хэлсэн үгэндээ "Ноён Ерөнхийлөгч өө, Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Эрхэмсэг Ноён Цахиагийн Элбэгдорж Танд Рицүмэйкан Ази, Номхон далайн их сургуулийн Хүндэт Докторын цол олгож байгаа нь бидний хувьд асар их нэр төрийн хэрэг билээ. Эрх чөлөө, Энх тайван, Хүмүүнлэг ёс” гэсэн алсын хараа, үзэл санаанд үндэслэн байгуулагдсан Ази, Номхон далайн их сургууль нь нийт оюутнуудынхаа талаас илүү хувийг гадаадын улс орнуудаас сонгон шалгаруулж элсүүлдэг бөгөөд энэхүү зарчим нь Японд төдийгүй дэлхийн бусад их дээд сургуулиудад түгээмэл биш билээ. Манай сургууль үүсгэн байгуулагдсанаас хойш 15 жилийн хугацаанд төгссөн нийт 5800-аад оюутны 2500 нь дэлхийн 80 орноос иржээ. Манай сургуулийн олон ургальч сургалтын орчинг дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулсан нийт монгол оюутнуудад гүн талархал илэрхийлье.

Ази, Номхон далайн их сургууль 2000 онд үүсгэн байгуулагдсанаас хойш Монголын нийт 250 оюутан төгссөн бөгөөд одоогийн байдлаар Монгол улсаас ирсэн 25 оюутан суралцаж байна. Ази, Номхон далайн их сургууль нь Удирдлагын Академи, Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль зэрэг Монголын гурван их, дээд сургууль, дөрвөн дунд сургуультай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Монголын Засгийн газраас оюутнуудаа байнга дэмжин ажилладагт гүнээ талархаж байна” гэжээ.
Харин Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж талархлын үгэндээ “Ази, Номхон далайн “Рицүмэйкан” их сургуулийн ерөнхийлөгч, удирдлагууд, энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт хатагтай ноёдын амгаланг айлтгая.
Нэр хүндтэй “Рицүмэйкан” их сургуулийн “Хүндэт доктор” цолыг хүртэж байгаадаа туйлын баяртай байна. Хүмүүнлэгийн болон энхтайвны зорилгыг урдаа тавьсан Ази, Номхон далайн “Рицүмэйкан” их сургуулийн үйл ажиллагаа зөвхөн Япон улсад төдийгүй бүс нутагтаа нэр хүндтэй сургууль гэдгийг бид сайн мэддэг. 2000 оноос хойш Монгол Улсаас 250 оюутан энэ сургуульд суралцсан гэдэг нь үнэхээр бахархам сайхан амжилт юм. Мөн энэ их сургууль манай улсын Шинжлэх ухаан технологийн их сургууль болон бусад сургуулиудтай хамтарч ажилладгаараа онцлоготой.

Монгол Улсын ирээдүй бол эрдэм мэдлэгтэй, нээлттэй залуу үе гэж бид итгэж явдаг. Энэ ирээдүй үеийг бэлтгэхэд Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар  их анхаарал тавьж байдгийг хэлэхэд таатай байна. Ер нь Япон улсад суралцсан, мэргэжил дээшлүүлсэн монголчуудын тоо хэдэн мянгаар тоологдоно. Хоёр улсын Засгийн газар 1000 оюутныг инженерийн мэргэжлээр Япон улсын их дээд сургуулиудад сургах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлж байгаа. Энэ нь Монгол Улсыг цаашид мэдлэгийн эдийн засаг руу, өндөр технологийн эдийн засаг руу шилжүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэнэ гэжээ.

Тус сургууль нь 1869 онд үүсгэн байгуулагдсан “Рицүмэйкан Академи”-ийн бүрэлдэхүүн хэсэгт багтдаг. Жилд 20 000 оюутан шалгалтад ордогоос 3000 оюутан шалгаруулж авдаг. Олон улсын менежментийн сургууль, Ази,номхон далайн сургууль гэсэн хоёр салбар сургуультай.

 “Рицүмэйкан” Их сургууль нь 2006 онд Монголын Менежментийн Академи,2008 онд МУИС,ШУТИС-тай тус тус хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсан. Улаанбаатарын Элит, Монгол-Туркийн хамтарсан ахлах сургуультай мөн хамтран ажиллаж байна. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-05-23 12:35:54
    Хурдан зайлаасай, Энхбаяраас дор хор найруулагч, авилгач.
  • HUJAA LUUHAAN DUTUUDORJ 2015-05-23 12:16:10
    HUJAA LUUHAAN DUTUUDORJ UHEESEI, MUU HARAAL IDMER.