Г.Дэнзэнгийн өмгөөлөгч ёсзүйгүй авирлажээ
Эрүүгийн 2014250007486 дугаартай хэрэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Галсангийн Дэнзэнг албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр буюу  Монгол улсын Эрүүгийн хуулийн  265 дугаар зүйл 265.2, 150 дугаар зүйл 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр сэжигтнээр тооцож, түүнийг  хүнд гэмт хэрэгт сэрдэгдсэн, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  68 дугаар зүйлийн 68.1 дэхь хэсэгт заасныг үндэслэн Дүүргийн эрүүгийн анхан шатны 1 дүгээр Шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу  2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүргүүлсэн. Сэжигтэн Г.Дэнзэнгээс албадан мэдүүлэг байцаалт авсан зүйл байхгүй, сэжигтнээр тооцсон  тухай  болон  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан  талаар  хуулинд заасны дагуу  гэр бүлийн гишүүдэд нь мэдэгдсэн байна.

         Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн 2014250007486 дугаартай хэрэгт  прокурорын баталсан нэгжлэг хийх тухай тогтоолыг үндэслэн  Монгол улсын     ЭБШХ-ийн 132, 133, 137, 140, 141 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу сэжигтэн Г.Дэнзэн болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн орон байр,  тээврийн хэрэгсэлд  нэгжлэг хийх ажиллагаа явуулсан бөгөөд нэгжлэгийн явц, үр дүнг видео бичлэгээр бүрэн бэхжүүлэн үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан байна.

Энэ сарын 21-ний өдөр 19 цаг 15 минутанд Г.Дэнзэнгийн өмгөөлөгч гэх Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн №0221 дугаарын үнэмлэхтэй  Д.Содномдорж гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус газарт ирж  өөрийн үйлчлүүлэгчтэй ганцаарчлан уулзах хүсэлт тавьсан бөгөөд Г.Дэнзэнг цагдан хорих 461 дүгээр ангид  хүргүүлсэн талаар түүнд мэдэгдэж, сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг танилцуулахад мөрдөн байцаагч болон албаны бусад хүмүүстэй зүй бусаар харьцаж,  маргаан үүсгэсэн  учир түүнийг харъяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад хүргүүлэн согтуурлын зэргийг нь тогтоолгож шалгуулах арга хэмжээг авахаас өөр аргагүй байгаа талаар түүнд мэдэгдэхэд шалгуулахаас зайлсхийж тэрээр гарч зугтсан байна.       

Өмгөөлөгч  Д.Содномдоржийн гаргасан  асуудалтай  холбоотой видео бичлэг, түүний орхиж явсан  шүүхэд төлөөлөх эрхийн №0221 дугаартай үнэмлэхийг  нь Монголын Хуульчдын Холбоонд хүргүүлэхээр шийдвэрлээд байгаа ажээ.
 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • y 2015-05-23 17:59:40
    tarbaga Elbegdorj dald oroosoi! chini oims neg odor godolznoo!!!
  • Иргэн 2015-05-23 16:21:25
    Удахгүй хадам ах Алтанхуяг ХЗ сайд Дорлигоотойгоо очиж ШШГЕГ-ыг бужигнуулах биз. Олон тэрбумыг идсэн хүн олон өмгөөлөгч авна биз. Дэмжиж байна Сайн шалга
  • Монгол хүн 2015-05-23 15:19:53
    Согтуу гэдгээр өмгөөлөгчийг агнаад эхэлбэл энэ байдал нь хууль сариулагчдыг хуулиас дээгүүр авирлах боломж болно шүү.
    • Монгол хүн 2015-05-23 15:22:02
      Амралтын цагаар үйлчлүүлэгчийг нь саатуулж, өмгөөлөгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн ч гэсэн үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохоор очиж, энд юу нь буруу байна.
  • zorro 2015-05-23 13:30:53
    За тэгээд монголд 15 мянга гаруй төрийн албан хаагч байдаг тэд нарын 3000гаруй нь шийдвэр гаргадаг гэж бодвол олон хүн шоронд заларах нээ хамгийн сүүлд АТГ суух...
  • dtr 2015-05-23 12:57:27
    Denzen metiin buunii nohoinuud mongoloor neg bga shtee. barigdaj bui ni denzen bolohoos erdenetiin alban tushaal hashdag ihenh zaluus buunii nohoi denzengvd shv...
  • зочин 2015-05-23 11:05:07
    Хулгайч Дэнзэнг сайн шалгаарай
  • Zochin 2015-05-23 07:06:55
    Uuniig l denzendeh geed bgaa yum shu de
  • зочин 2015-05-23 06:32:38
    өмгөөлөгч үнэхээр согтуу басйан эсэхийг сайн шалгахгүй бол авилгатай тэмцэх газрын байцаагч нар өөдөөс нь эсэргүүцсэн хүмүүсийг худал гүтгэдэг шүү
  • иргэн 2015-05-23 05:37:18
    Эрүүл байхад нь л гүтгэж, үнэмлэхийн авчаад өгөхгүй дарамталсан юм байна лээшдээ. Тэр сурвалилсан сэтгүүлч нар эрүүл согтуу байсаныг нь хэлээд өгч чадийшд.
  • Чангал!!! 2015-05-23 05:26:12
    Ийм асман юмнууд өмгөөлөгчийн нэр хүндийг гутааж байгаа юм шдээ!!! Өмгөөлөгчдийн Холбоо юу хийнэ вэ???