7 газарт түймэртэй байгаагаас 2-ыг нь цурамд оруулжээ
-Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг “Сэнж чулуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/энэ сарын 8-нд гарсан түймэр одоог хүртэл бүрэн унтраагүй байна. Ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг хүлээн авсан өдрөөс тус аймгийн Онцгой байдлын газрын 61 албан хаагч, 7 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 55 иргэн, 7 автомашин, 2 мотоцикл, нийт 140 хүн, 17 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.

-Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Далайнзах багийн нутаг “Ухаагийн-Эх” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 19-нд  аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Түймрийн голомтод  26 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 96 иргэн, 8 автомашин, нийт 122 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.

-Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн нутаг “Урт булаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлага өчигдөр тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Түймрийн голомтод 25 албан хаагч, 3 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 6 иргэн, 1 автомашин, нийт 41 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.

-Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн нутаг “Тошидогийн баруун хормой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг мөн өчигдөр хүлээн авчээ. Голомтод  тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 20 иргэн, 1 автомашин, нийт 32 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.

-Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн нутаг “Тарвагатай” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлага өнгөрсөн шөнө 01:05 цагт ирсэн байна. Иймээс түймррийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 14 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 6 иргэн, 1 автомашин, нийт 20 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

-Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн нутаг “Баруун хужирын гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 21-нд иржээ. Голомтод тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Хилийн 0286 дугаар ангийн 31 албан хаагч, 2 автомашин, 2 мотоцикл, орон нутгийн 15 иргэн, 1 автомашин, нийт 58 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, өчигдөр түймрийг цурамд оруулсан.

-Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн нутаг “Шавартын-Эх” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 100 км-т/өчигдөр ойн түймэр гарчээ.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 18 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 27 иргэн, 4 автомашин, нийт 45 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, өнөө өглөө  05:30 цагт түймрийг цурамд оруулсан байна.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.