Хэн юу хэлэв
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр УИХ-ын чуулганд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсантай холбогдуулан мэдээлэл хийсэн бөгөөд энэ үеэр гишүүд сонирхсон асуултуудаа хэлж байв.

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга:
-Та нарын өнөөдрийг хүртэл гишүүдийн асуултад хариулж байгааг харахад лав монгол хүн биш байна. Монгол хэл маш сайн сурсан байна. Төлөвлөгөөнд гарын үсэг зурдаггүй. Гэрээнд гарын үсэг зурж болно, захирамж, шийдвэр гаргаж болно. Та гэрээнд өөрчлөлт оруулсан байна. Арбитрын шүүхэд очих эрх зүйн байдалд гарын үсэг зурсан байна. Том төсөл хөдөлгөнө гэж яриад байх юм. Энэ чинь хөдөлж байгаа шүү дээ. Зогсоогүй. Бид нар үр шимээ, үр ашгаа яаж хүртэхээ ярьж байгаа. Өнөөдрийг хүртэл монголын ард түмэн Оюутолгойгоос өгөөж хүртээгүй. Харин эрх баригчид, цөөн хэдэн компани эрх ашгийг нь хүртсэн. Тэгэхээр ард түмэн эндээс үр ашгаа ногдол ашгаар хүртэнэ. Энэ ногдол ашгийг хэзээ авах вэ гэдгийг тодорхой хэлнэ үү.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:
- Монгол хүн мөн үү биш үү гэж байна. Би ухаан ороод сурсан хэл монгол хэл. Би монгол хүн тантай адилхан. Монгол Улс хөгжөөсэй, цэцэглээсэй гэж яг тантай адилхан боддог. Сүүлийн хоёр, гурван жил гадаадын хөрөнгө оруулалтыг хасах үзүүлэлт рүү ортол явлаа. Юунаас болсон гэхээр Оюутолгой гацсанаас, Оюутолгойн төсөл жинхэнэ утгаараа явахгүй байснаас. Дэлхийн хамгийн том 14 банк Оюутолгойг харна гээд суучихсан. Манай хувийн хэвшлийнхэн яваад мөнгөө босгож чадахгүй байна. Болохгүй байна.

Өнөөдөр чуулганы хуралдаанд орж ирэхийн өмнө Нямтайшир захиралтай уулзсан. Оюутолгой хөдөлснөөр манай Цагаан суваргын зэсийн ордны хөрөнгө оруулалт бүтэхэд бэлэн болж байна гэдгийг хэлж байна. Ийм асуудлууд цааш цаашдаа олон болно. Маш олон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нь бүтнэ. Өнөөдөр ам.долларын ханш унаж байна.
 
Улсын Их Хурлын гишүүн Ч.Болорчулуун:
- Менежментийн зардлыг зургаан хувь байсныг гурван хувь болголоо гээд байна. Хуучин гэрээгээр 2021 оноос цэвэр ашиг хүртэхээр байсан. Одоо бол 2035 оноос наашгүй боллоо.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:
-Засгийн газрын хуралдаанаар ороод зохих шийдвэрүүдийг гаргаж байсан. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдэрүүдийг өгч болно. 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээг зарлаад том бүтээн байгуулалт үргэлжлээд явсан. Түүн шиг зарлагдаад явна. 2009 оны гэрээгээр гурван хувиар үйлчлэхээр болсон нь том амжилт. Монголд хэдийгээр хоёр тэрбумын борлуулт хийсэн ч гаргаж байгаа зардлаа тооцоход жил бүр 7-8 тэрбум ам.доллар Монголд үлдэнэ. Айлын талын хэлж байгаа зүйл бол итгэлцэл чухал байна. Хэн нэгэн татварын байцаагч ирээд гэнэт шалгадаг. Тиймээс итгэлцэл бий болсон үед Монголоор мөнгөө дамжуулж болно.
 Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд сонирхсон  асуултдаа хариулт авч дууссанаар өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2015-05-23 23:32:43
    Saihanbalai bol hyatadiin shees shu dee Bayartsogtiin naiz ter hoer hoylaa 9-n gydmand ussun hyyhdyyd uvuun hyatadyydl daa hyatadiin erliiz hynees garsan hyrlii...
  • zochin 2015-05-23 19:08:31
    Durak mongolchud sonotugee
  • С. Баяр 2015-05-23 09:08:21
    Уянга пи зайл.
  • mongol hun 2015-05-23 05:49:44
    Uyanga uuruu mongol hun shig bish baina daa.2016 ond chingeltei duurgiinheen ene guuneegee ambaardaad turhumd ni butsaaaaaa novsh gej heleh muu ugsiin san duusj...