Зах зээлд эзнээ хүлээсэн 8000 гаруй орон сууц байна
Батлан хамгаалах яам, Монголын барилгачдын холбоо хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар нар гарын үсэг зурсан юм.
“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтод хөтөлбөрийн хүрээнд  нийслэл, аймаг орон нутагт хэрэгжиж буй орон сууцжуулах бүтээн байгуулалтын хөтөлбөр  төслүүдтэй “Монгол цэрэг бүтээн байгуулалт”, “Батлан хамгаалах салбарын нийгмийн хамгаалал” “Цэргийн алба хаагчийн орон сууц”, зэрэг дэд хөтөлбөр, төслүүдийг уялдуулан хэрэгжүүлэх зорилготой.

Цаашлаад бүтэн байгуулалтад Зэвсэгт хүчний барилга, инженерийн ангиудын офицер, ахлагч, хугацаат болон гэрээт алба хаагчдын оролцоог нэмэгдүүлэх болон батлан хамгаалах салбарт ажиллагсадыг орон сууцаар хангах чиглэлээр хамтран ажиллахаар хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар нарын сэтгэгдлээс хуваалцлаа.
 
М.Батбаатар: Орон сууцны үнэ хэт өндөр байгаа учраас худалдан авагчид алга байна
 
-Санамж бичиг байгуулах ач холбогдол юу байв?

-Засгийн газрын “100 мянган айлын орон сууц”, Нийслэлийн  “Гэр хороололын дахин төлөвлөлт”, “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууц”  болон аймаг орон нутагт хэрэгжиж буй “1000 айлын орон сууц” зэрэг  хөтөлбөр, төслүүдэд сонголт, судалгаа хийж батлан хамгаалах салбарт ажилагсадыг орон сууцаар хангах, бүтээн байгуулалтын ажлуудад оролцоог нь нэмэгдүүлэх зорилготой. Мэдээж зэвсэгт хүчин үе, үеийн бүтээн байгуулалтын их эзэд нь байдаг. Зэвсэгт хүчний барилгын салбарт оруулсан бүтээн байгуулалтыг тоочоод баршгүй. Энэ хүрээндээ тангараг өргөөд ажиллаж байгаа сайхан залуучуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх нь зүйн ёсны хэрэг. Ирэх  2016 онд барилгы салбар үүсч хөгжсний 90 жил ой болно. Энэ үеэр батлан хамгаалах салбарыг барилгын салбарын  хөгжилд оруулсан хувь нэмэр, хөдөлмөрийг үнэлэх учиртай.

-Эзнээ хүлээж байгаа хэдэн орон сууц байдаг бол?

-8000 гаруй орон сууц байна. Үнэ нь хэт өндөр байгаа учраас худалдан авагчид алга байна. Ер нь батлан хамгаалах гэлтгүй төрийн албан хаагчид барилга барьсан бодит өртөг, барилга барьсан компанийн цэвэр ашиг болох 10-20 хувь гэсэн зардлууд орсон төлбөрийг төлж орон сууц авч байх ёстой. Түүнээс биш орон сууцаа хэт хөөрсөн үнээр зарах учиргүй.

-Батлан хамгаалах салбарынханд зах зээлийн үнээс хямдхан нийлүүлэх боломж байгуу юу?

-Өнөөдөр санамж бичгээ байгууллаа. Цаашдаа судалж үзээд аль болох хямдралтай үнээр нь нийлүүлэх талаас нь ярилцах нь зүйн хэрэг юм.

Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kkk 2015-05-27 08:03:42
    hohi ni hen tiim ondor uneer avah ve . mod sunstei balgas boloh bailgui
  • irgen 2015-05-23 19:57:18
    8000 suuts borloogui baigaa n hend hamaatai yum? Narantuul deer eznee huleesen 800 myangan oims baina. Zoljargalaar tugrug hevluuleed ter oimsuudiig borluulahu?...
  • Байрны үнээ буулгаач 2015-05-22 13:16:20
    Үнээ буулгаж боруулалтаа анхаарах хэрэгтэй. Баригдаад хүнээ оруулаагүй балгас болох гэж байгаа байрнуудыг актлах хэрэгтэй
  • эмээ 2015-05-22 10:32:25
    Барилга байгууламжаа түр зогсоогоод явган хүний аюулгүй зам,машинаас хамгаалах нүхэн болон гүүрэн гарцууддаа мөнгөө чиглүүлмээр байнаа.Аюулгүй тайван явмаар бай...
  • хотын иргэн 2015-05-22 09:08:18
    Орон сууцны үнэ үндэслэлгүй өндөр болох гол шалтгаан нь нийслэлийн дарга нарын газрын бизнес, зөвшөөрлийн бизнес, техникийн нөхцлийн бизнес гэдэг нь тодорхой.