МХБ-ийн гүйцэтгэх захирлаар томилогдох магадлалтай Г.Тогтохбаатар гэж хэн бэ?
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтанд хамгийн өндөр оноог аваад байсан О.Сайнжаргалыг АТГ-аас сонгон шалгаруулалтын зарим  шаардлагыг хангаагүй хэмээн үзсэн. Тодруулбал ТӨХ-ны мэргэжилтнээр ажиллаж байсан О.Сайнжаргал нь үнэт цаасны зах зээлд ажил үйлчилгээ үзүүлэх мэргэжилтний эрх аваагүй аж. Иймэс түүний оронд сонгон шалгаруулалтанд түүний ард жагссан Г.Тогтохбаатар томилогдох магадлал өндөр байгаа аж. Г.Тогтохбаатарын хувьд сансрын нисгэгч М.Ганзоригийн хүү аж.

Г.Тогтохбаатар гэж хэн бэ?
Г.Тогтохбаатар нь єдгєє 52 настай. Тэрбээр МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Банкны мэргэжилтний ангид суралцаж, дээд боловсрол эзэмшжээ. Vvнээс гадна 2002 онд Калорадогийн их сургуулийн санхvvгийн шинжлэх ухааны мастер хамгаалсан, салбартаа vнэлэгдэхээр боловсролтой нэгэн. Ажлын туршлагаас нь сонирхуулахад, 1995-1997 онд Монголбанкны Валютын газарт нягтлан бодогч, эдийн засагч, ахлах нягтлан бодогч зэрэг албан тушаалд ажиллаж байжээ. Улмаар 1997 онд Монголбанкны Гадаад тєлбєр тооцооны газрын захирлаар томилогдож нэг жил ажилласан байна. Дараа нь тус банкны Бvртгэл тооцооны газрын захирлын албыг авчээ. Мєн Монголбанкны Банкны vйл ажиллагааны хэлтсийн захирлаар 2000-2004 онд ажиллаж байж. Нягтан бодогчоор ажлын гараагаа эхэлж гол, гол газар, салбаруудыг удирдаж байсан тэрбээр 2004 онд тушаал буурч, Валютын газарт ахлах эдийн засагчаар ажиллаж эхэлжээ. Гэхдээ энэ албанд удсангvй. Дотоод аудитын газрын захирлын албыг 2007 онд авсан байна.

23 сая төгрөгийн авлигын хэрэгт холбогдож байсан
"Анод" банкны удирдлагуудад холбогдох хэргийг шалгах явцад Монголбанкны Дотоод аудитын газрын захирал Г.Тогтохбаатар авлига авсан байж болзошгvй гэх сэжиг илэрсэн гэдэг. Учир нь "Анод" банкны vйл ажиллагаа доголдож байсан vед ч Монголбанкны Дотоод хяналтын газраас "хэвийн" гэсэн дvн тавьсан байж. Иймээс Авлигатай тэмцэх газраас ажлын хэсэг гарч тус газрын захирал Г.Тогтохбаатарт холбогдох хэргийг тусгаарлан шалгасан байна. Шалгалтын явцад Г.Тогтохбаатар "Анод" банкны vйл ажиллагаа Доголдолтой байгааг шалгаж, тогтоосон ч "хэвийн" гэсэн хуурамч дvгнэлт vйлддэг байснаа хvлээжээ. Vvнийхээ хариуд 23 сая тєгрєгийн авлига авсныг мєрдєн байцаалтын явцад тогтоосон байна. Тиймээс Г.Тогтохбаатарт Эрvvгийн хуулийн 268 дугаар зvйлийн 268.2-т зааснаар эрvvгийн хэрэг vvсгэсэн гэх мэдээлэл тухайн үед гарч байсан. Гэвч эцэст нь гэм буруутай нь тогтоогдоогүй байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • догсом 2014-06-04 19:45:16
    маны үед нүүр нь цагаан толботой нэг хүнийг баахан тавьсан золжаргал байсан ер нь л дампуу газар даа. монголд бирж байхгүй хөрөнгийн зах зээл ч байхгүй үлгэр үлгэр нэг жижиг байшин л бий манаачтай
  • zochin 2014-06-04 15:51:57
    sainjargal chini turiin umchiin horoonii butehgui ger shde. Avligatai temtsekh gazraas ene huniig birjiin zarirlaar tavihaas tatgalzsan shaltgaan baij l taaraa.
  • Anod 2014-06-04 15:40:03
    Hend ch hereggyi ynemleheer baritsaalj Anodiin luivart hamt oroltsson hyn tavibAl ene Zasgiin ner nyyrend muuhai l yum!
  • СИТИ 2014-06-04 09:57:09
    АТГ-аас сонгон шалгаруулалтын зарим шаардлагыг хангаагүй хэмээн үзсэн. Тодруулбал ТӨХ-ны мэргэжилтнээр ажиллаж байсан О.Сайнжаргал нь үнэт цаасны зах зээлд ажил үйлчилгээ үзүүлэх мэргэжилтний эрх аваагүй аж. Иймэс түүний оронд сонгон шалгаруулалтанд түүн
  • Zochin 2014-06-04 07:51:01
    Шалгалтын явцад Г.Тогтохбаатар "Анод" банкны vйл ажиллагаа Доголдолтой байгааг шалгаж, тогтоосон ч "хэвийн" гэсэн хуурамч дvгнэлт vйлддэг байснаа хvлээжээ. Vvнийхээ хариуд 23 сая тєгрєгийн авлига авсныг мєрдєн байцаалтын явцад тогтоосон байна. Гэвч эцэст
  • zocin 2014-06-04 07:20:05
    cewer szydarga hyn olddoggyi umuu,dandaal bytehgyi iddeg uudag hogiin umnuudiig zahirlaar tawidag,yr dyngyi basl ideed ehelne,
  • zochin 2014-06-04 05:28:59
    Khereg ni kheregsekhgui bolson shtee. Setguulch medekhgui bicheed baina uu khen negnii zakhialgaar bicheed bna uu. Ene zakh zeel emzeg shuu. Khen negnii gar khul bolj bichdeggui yum. Khun gujirdej baigaad uuruu asuudald orov doo