Ч.Сайханбилэг: Оюутолгой улс төрийн бус компанийн асуудал болно
УИХ-ын чуулганд Ерөнхий сайд мэдээлэл хийлээ. Тэрээр “Арабын нэгдсэн Эмират улсад байгуулсан “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-ний гэрээний талаар мэдээлэл хийв.  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Энэхүү гэрээний асуудал сүүлийн гурван сард эрчимтэй явагдсан. Эхний хэлэлцээрүүдийг Өмнөговьд хийсэн. Дараагийн хэлэлцээрийг эдийн засгийн гол бүс Дубайд хийх нь зөв юм байна гэж шийдээд явсан. Олон улсад ч энэ зөв шийдвэр” гэв.

О.Баасанхүү гишүүн:
Ерөнхий сайд та ирсэн нь яамай даа. Ирэхгүй нь гэж бодлоо. Та Монголын талд ажиллаж байна уу. Хэний талд ажиллаж байна вэ. 
Далд уурхайн ТЭЗҮ батлагдаагүй байхад яаж гэрээг баримталдаг юм. Арбитрын шүүхэд очиход энэ баримт бичиг болж чадах уу. Хэрэв баримт бичиг болж чадахгүй бол зүгээр нэг төлөвлөгөө гэсэн үг. Та Үндэсний аюулгүй байдлын газраас Дубай явлаа гэж зөвшөөрөл авсан уу. С.Ганбаатар гишүүний тараасан баримт бичиг энэ гэрээ мөн үү. 

Ерөнхий сайд: Ч.Сайханбилэг:
 -Ч.Сайханбилэгийг доромжилж болно. Ерөнхий сайдыг доромжлоод яах вэ. Та улс орноо, өөрийгөө доромжилж байна гэсэн үг. Би хэвлэлийнхэнд хандаж ярьсан. Оюутолгойн зэсийн асуудал үүнээс хойш улс төрийн асуудал биш эдийн засгийн харилцаа болно. Компанийн асуудал болно. Би зөвхөн энэ гэрээнд гарын үсэг зурах гэж АНЭУ-д айлчлаагүй ээ. Тодорхой ажлын хүрээнд явсан. Гурван асуудлаар санал тавьсан. Хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах санал тавьсан, ярилцсан.
Манай хонь мал Араб улсруу очиход халил гэдэг нэрээр хамгийн үнэтэй бүтээгдэхүүн болох юм байна. Энэ ажлаас эхлээд томоохон хөрөнгө оруулалт дэд бүтцээр хамтран ажиллах асуудлаар бас ярилаа. Би Монголын талд ажиллаж байна гэв. Чуулган үргэлжилж байна. 

Чуулган үргэлжилж байна.
 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • B 2015-05-23 10:00:19
    Asuultandaa hariult avalgugeer yriltslagaa duusgadag humuusee dee
    85.216.28.24
    Мэдэгдсэн Хариулах
  • НОХОД 2015-05-22 17:53:24
    6 ЭРДЭНЭТ ШИГ ЗЭСИЙН НӨӨЦТЭЙ, 45 БОРОО ШИГ АЛТНЫ НӨӨЦТЭЙ, ХИЧНЭЭН Ч АСГАТ ШИГ МӨНГӨНИЙ НӨӨЦТЭЙ ЭЦЭГ ӨВГӨДИЙН МИНЬ ХАЛУУН АМИА ЗОЛЬЖ БҮЛЭЭН ЦУСАА УРСГАЖ ХАДГАЛЖ ...
    103.229.120.187
    Мэдэгдсэн Хариулах
  • Рэгдэл 2015-05-22 14:45:28
    Таван толгой ч бас улс төрийн бус, эдийн засгийн, компани хоорондын асуудал байх ёстой.
    112.72.13.119
    Мэдэгдсэн Хариулах
  • ыбат 2015-05-22 10:40:44
    би хонь зарах гэж яваад андуураад гэрээ байгуулчихаад ирлээ
    103.229.176.166
    Мэдэгдсэн Хариулах
  • setgegdel bitgii ustgaad bai, ardchillin 2015-05-22 10:24:22
    yum alga
    221.243.2.125
    Мэдэгдсэн Хариулах
  • Enebish  2015-05-22 09:31:12
    Sangajabiin Bayartsogt gegch hulgaichiin luibariig yamar hamaagui une tseneer Saihanbileg hamgaalj ulsaa ard tumnee zolisolj bna ene 2 Zaluuchuudiin holboonii
    124.158.78.125
    Мэдэгдсэн Хариулах