Мөрдөн байцаалтын шатанд НӨАТ-аа төлсөн тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа
УИХ-ын чуулганы хуралдаан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбогдуулан Сангийн сайд болон Хуульзүйн сайдад тавьсан асуулгын хүрээнд явагдаж байна. Уг асуулгатай холбоотойгоор гишүүд санаа бодлоо илэрхийлж асуулга тавьсаар байна. 

Ц.Оюунбаатар гишүүн:
-Энэ хэдэн хүнд зориулсан өршөөлийн хуулийг манай засгийн газар эрх баригчид зүтгүүлээд байгаа нь ямар учиртай юм бэ. Цаана нь хэдэн арваараа гэмт хэрэгт  холбогдсон хүмүүс сууж байна. Ямар ч хохирол байхгүй 2 хүн уурлаад нэгэндээ хүрчихсэн, аваар гаргачихсан санаатай биш үйлдэл хийсэн хүмүүс олноороо сууж байна. Тэднээс сугалаад татварын хэрэгт холбогдсон хүмүүсийг өршөөх гээд байна. Эрүүгийн хуультайгаа хамт тэр хүмүүсийн асуудлыг ч гэсэн яагаад оруулж ирэхгүй байна вэ.  Татвараа сайн төлсөн 1000 1000 аж ахуй нэгж хүмүүсийг яагаад урамшуулахгүй байгаа юм бэ. Яагаад татвар төлөгчдөө алагчлаад байгаа юм. Энэ хууль ямар шинэчлэл авчрах юм. Энэ хууль  цөөхөн хэдэн хүнд зориулагдсан, манай эрх баригчидтай холбоотой асуудлыг дарах гэж байгаа хууль гэсэн ойлголт өргөн түмэнд байгаа. 

УИХ-ын дарга З.Энхболд:
-Ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтад Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл байгаа. Тэгэхээр энэ асуудлаа тэр үед яръя. Энэ удаа С.Бямбацогтын тавьсан асуулгын тухай яръя.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат:
-Энэ хуулийг өмнөх Засгийн газрын үед өргөн барьсан. Өмнө нь ч гэсэн ийм хууль гаргаж байсан жишиг бий. Ийм хуулийг гаргаснаар орлого тодорхой хэмжээнд өссөн дүн байдаг юм билээ. 
Бусад олон улсын санхүүгийн байгууллагуудын гаргасан судалгаагаар Монгол улсын эдийн засгийн далд эдийн засаг байна гэсэн судалгаа хийдэг. Тэгэхээр өнөөдөр төсвийн орлогоо бүрдүүлэх зорилгоор өргөн барьсан хуулийн төсөл гэж ойлгож болно.

Хуульзүйн дэд сайд Уугангэрэл:
-Ерөнхий өршөөлийн тухай хууль яагаад оруулж ирэхгүй байна вэ гэсэн асуултад хариулъя. Сайдтай ерөнхий өршөөлийн тухай хуулийн талаар хэлэхэд, сайд улс төрийн дээд түвшиндээ ярьсан юм билээ. Энэ хуулиар хичнээн хүн өршөөгдөх нь вэ. Одоо эрүүгийн тухай хууль хэлэлцэгдээд энд гарахаар дараа нь хичнээн хүн өршөөгдөх вэ гэдгийг.
Цөөхөн хүнд зориулагдсан хууль болж байна уу гэдэг дээр, гэм буруутай үйлдэл хийсэн хүмүүсийг л энд хамруулна, тэр нь цөөн хүн байдаг. Тэгэхээр нийтэд хамааруулах боломжгүй. Харин татвараа төлж байгаа хүмүүсийг бусад хуулийнхаа дагуу шагнаж урамшуулах уу гэдгийг шийднэ.  

Л.Энх-Амгалан гишүүн:
-Өнөөдөр хоёр аж ахуй нэгжийн нэг нь хуулиар шалгагдаж байна Энэ тоо асуудал. Мөн НӨАТ-тай холбоотой асуудлуудыг энэ хуулийн хүрээнд яаж шийдэхээр болоод байна вэ. 

Сангийн сайд Ж.Эрдэнэбат:
-Хуульд ямар хүмүүс өршөөлд хамрагдах вэ гэдгийг тодорхой бичсэн байгаа. Үүнд татварын асуудлаар эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, татвараа үнэн зөв мэдүүлээгүй, НӨАТ-ын хэрэгт холбогдсон зэрэг байгууллагууд хамрагдана.  НӨАТ-ы хуурамч падааны хэрэгт холбогдсон хүмүүс энэ хуульд хамрагдана. 
Ажлын хэсгээс мөн татвартай холбоотой асуудлаар өөрсдийн гэм буруугаа хүлээсэн хүмүүс энэ хуульд хамрагдана. Тэгэхээр хүлээгээгүй хүмүүс хамрагдахгүй гэж ойлгож болно гэв.

Ажлын хэсгээс татвар төлөхөөс зайлхийсэн хэргээр 194 хүн шалгагдаж байна. Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд НӨАТ-аа төлсөн тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа гэлээ.

Асуулга үргэлжилж байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • joom 2015-05-25 03:51:24
    2-2=7
  • tamjid 2015-05-24 11:43:28
    Ashgiinhaa bish,borluulatinhaa 10 huviar NUAT tulj bsan companiudad mungiig ni erguulj tuluud naaduulaa urshuuhiig l shudraga yos geh bh daa
  • шударга ёс 2015-05-22 09:55:01
    Шударга ёс гэж ДИВААЖИНД л байдаг байх,
  • иргэн 2015-05-22 09:44:24
    хуурамч НӨАТ бичиж их мөнгө олсон компани нь хожих юм байна.хууль сахидаг, татвар төлдөг компаниуд хойшид яах бол шударга ес хэзээ тогтохыг хүлээх үлдэж байна...
  • 1958.mn 2015-05-22 08:25:03
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!