Шилдэг жүдочдын тэмцээнд манай 14 тамирчин оролцоно
Жүдо бөхийн жин тус бүр шилдэг 16 тамирчны “World masters” тэмцээн Морокко улсын Рабат хотноо маргааш эхэлнэ. Дэлхийн чансаанд жингийнхээ эхний 16-д эрэмбэлэгдэж байгаа манай 14 шилдэг жүдоч тэмцээнийг зорьсон билээ. 
 
Эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин, олон улсын хэмжээний мастер Г.Хэрлэн, 66 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг, 73 кг-д олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Г.Одбаяр, 81 кг-д О.Ууганбаатар, 100 кг-д олимпийн алт, мөнгөн медальт хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, +100 кг-д Д.Өлзийбаяр нар хүч үзнэ.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг, 52 кг-ын жинд А.Цолмон, 57 кг-д А.Сумъяа, 70 кг-д 2015 оны Ази тивийн аварга Ц.Наранжаргал нар барилдах юм.Монголын Улсын багийн ахлагчаар МЖБХ-ны гүйцэтгэх захирал М.Бөхбат, Д.Нармандах,  дасгалжуулагчаар О.Балжинням, Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од нар ажиллаж байна.

Дэлхийн шилдгүүдийн энэхүү тэмцээнд 50 орны эрэгтэй 114, эмэгтэй 111, нийт 225 жүдоч зодоглох юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-22 08:54:05
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • 1958.mn 2015-05-22 08:26:28
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • 1958.mn 2015-05-22 08:25:55
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!