С.Бямбацогтын тавьсан Өршөөлийн тухай хуулийн хүрээнд тавьсан асуулга
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ.  Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбогдуулан Сангийн сайд болон Хуульзүйн сайдад тавьсан асуулгын хүрээнд хэлэлцүүлэг өрнөж байна.

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-ийн 13 дахь заалтыг үндэслэн Танд дараахь асуулгыг тавьж байна. Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэгдэх гэж байгаатай холбогдуулан зарим асуудлыг тодруулах шаардлагатай гэж үзээд, Улс орны эдийн засгийн хамгийн хүнд ачааг нуруундаа үүрч ирсэн хувийн хэвшил нь сүүлийн хоёр жилд нүүрлэсэн эдийн засгийн хямралын шуурганд хүчтэй өртөж, нэлээд хүндхэн байдалд, “амиа аргацаасан” байдалтай үйл ажиллагаа явуулж байгаа бол нөгөө хэсэг нь хэдийнээ үүд хаалгаа бариад байна.

Сүүлийн хоёрхон жилийн дотор 24260 аж ахуй нэгж үйл ажиллагаагаа зогсоож, гадаад худалдааны эргэлт 112 сая ам.доллараар, гадаадын шууд хөрөнгө оруулалт 5,6 дахин буурч, улс төсвийн орлого 7,3 дахин, төсвийн орлого жил дараалан 1 их наяд гаруй төгрөгөөр тасалдсан зэрэг үзүүлэлт нь баялаг бүтээгчид хувийн хэвшлийн үйл ажиллагаа хэрхэн доголдож, тасалдаж байгааг нотолж байна.

Улмаар улсын төсвийн орлого бүрдэхгүйд хүрч, татварын албад орлого бүрдүүлэх зорилгоор бизнес эрхлэгчид, аж ахуй нэгжүүдийг хяналт, шалгалтаар дарамтлан хүндрэл үүсгэх, үүнээс үүдэн олон байгууллага, бизнес эрхлэгчид хуулийн байгууллагад шалгагдаж байна. Тэднийг ийнхүү шалгагдах болсонд төрийн төсөв, мөнгөний бодлогын алдаа ч зохих хэмжээгээр нөлөөлсөн нь дамжиггүй.

Гэвч “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн төслийн 4.5-д зааснаар харин хууль сахиулагчаа дээдлэн, татварын алба, төр захиргааны байгууллагыг хүндэтгэн харьцаж цаг тухайдаа бүртгэл тайлангаа ирүүлж, хяналт шалгалтандаа хамрагдсан иргэд, аж ахуйн нэгжийг энэ хуульд хамааруулахгүй байхаар заасан нь өрөөсгөл байгаа юм.
Иймд дараах асуулгуудыг тавьсан байна.
Үүнд:
1.    Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийн 4.5. Эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар ил болсон, хэрэг бүртгэх мөрдөн байцаах, шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа хэрэг болон шүүхийн шийдвэр гарсан хэрэгтэй холбогдож ил болсон хөрөнгө, орлого, өр төлбөр, алданги, хүү, торгууль энэ хуульд хамаарахгүй” гэж заасан. Энэхүү заалтын дагуу хэдэн аж ахуй нэгж, байгууллага, иргэнд хамаарах, ямар хэмжээний алданги, хүү, торгууль өршөөлд хамаарахгүй байх талаар дэлгэрэнгүй мэдээлэл, судалгааг ирүүлэх. Тэр дундаа татварын албанд бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжүүдийн тоо, үүнээс 2012-2014 онуудад татварын хяналт, шалгалтад хамрагдсан аж ахуй нэгж, иргэдийн тоо, тавигдсан актын дэлгэрэнгүй /нөхөн татвар, хүү, торгууль, алданги гэх мэт/ мэдээлэл, тоон дүнг ирүүлэх,

2. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч падаантай холбоотой актын дэлгэрэнгүй мэдээлэл, актыг төлж барагдуулсан тухай мэдээлэл, судалгааг ирүүлэх,
Асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж, улмаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгох гэсэн хоёр асуулга. тавьжээ. 
Одоо гишүүдийн асуултаар асуулга үргэлжилж байна. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-22 08:29:14
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • 1958.mn 2015-05-22 08:27:26
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!