Самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний ялагчид тодорлоо
Монголын “Самбо бөхийн холбоо”-ноос уламжлал болгон зохион байгуулдаг “Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн” энэ сарын 2,3-нд болж өндөрлөлөө. Уг тэмцээнд 24 багийн 210 тамирчин 10 жинд хүч үзсэн юм. Мөн орон нутгаас Дархан, Сэлэнгэ, Борнуур, Баянхонгор, Увс, Орхон, Булган аймгаас баг тамирчид оролцжээ. Эмэгтэйчүүдийн төрөлд Хан-Уул “Женко” клубын та­мирчин Ш.Ганчимэг 64 кг жинд алт, Б.Ганхайч мөнгөн медаль, 44 кг-ын жинд мөн дүүргийн “Женко” клубын тамирчин П.Наранцэцэг алт, “Тэмүүжин” клубын тамирчин Э.Уртнасан мөнгөн медаль хүртлээ. Харин эрэгтэйчүүдийн төрөлд 74 кг- ын жинд ‘Увс нуур” клубын тамирчин БАлтансүх алт, “Хангарьд” клубын тамирчин Г.Мөнх-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн бол тус клубын тамир­чин Б.Ган-Эрдэнэ 82 кг-ын жинд алт, ОБЕГ-ын тамирчин Э.Түвшинтөгс мөнгөн медалийн эзэн боллоо.
 
Эрэгтэй багийн дүнгээр Г.Энхбаяр дасгалжуулагчтай Хан-Уул дүүрэг “Женко” клуб тэргүүн байр, Б.Хишигтогтох дасгалжуулагчтай Сонгинохайрхан дүүрэг хоёрдугаар байр эзэлсэн бол Г.Барсүрэн дасгалжуулагчтай “Увс нуур” клуб удаах байрыг эзэллээ. Эмэгтэйчүүдийн ба­гийн төрөлд тэргүүн байрыг Ш.Цэвэлмаа дасгалжуулагчтай Хан-Уул дүүрэг ‘Женко” клуб, Г.Эрдэнэбат Төрөлжсөн спорт биеийн тамрын сургууль \ТСБТС\ хоёрдугаар байр, Г.Энхбаяр дасгалжуулагчтай Баянзүрх дүүрэг “Женко” клуб удаах байрыг тус, тус эзэллээ. Дашрамд дуулгахад, энэ тэмцээн 1985 оноос хойш зохиогдож байгаа бөгөөд 1994 оны нэг сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүд оролцох эрхтэй юм байна.
Монголын мэдээ
Б.Пагмасүрэн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.