Орчин үеийн татлагат гүүр барина
Манай улс Ази-Европыг холбосон хурдны авто замыг концессийн гэрээгээр төсөвт хүндрэл учруулахгүйгээр барина. Тэгвэл эл хурдны авто зам дагуу Туул гол дээр 2 км урттай гүүр барих юм.

Тодруулбал, Шувуун фабрик, Био комбинатын дундуур буюу Туул гол болон төмөр замын дээгүүр гарахаар зураг төсөл нь гарчээ. Монголын зам гүүрийн инженерүүд болон гадаадын архитекторуудын хамтарсан баг дээрх гүүрийн хийц, дизайныг гаргахаар ажиллаж байгаа аж.

Хурдны авто зам нь БНХАУ-ын Тяньжин боомтоос манай нутгаар дайрч ОХУ-ын Транс-сибирийн зам, Улаан-Үүд хоттой холбогдох юм. Уг замын дийлэнх хэсэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх бөгөөд Алтанбулагаас Замын-Үүд хүртэл 1000 орчим км юм байна. Засгийн газраас өнгөрсөн жил Чингис Лэнд Девелопмент групптэй концессын гэрээ байгуулснаар тус авто замын ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар хурдны замын ТЭЗҮ-г боловсруулж дууссан бөгөөд замын трассыг эцэслэн тогтоон, геологи, геодези, хөрсний судалгааг гаргаж, замын зургийн ажлыг гүйцэтгэж буйг Чингис Лэнд Девелопмент группээс мэдээллээ.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2015-05-23 01:13:56
    Duujin gvvr gedegshd
    • Cable tatlagat guur 2015-05-23 11:42:09
      Gol tsamhagaas cable-r tatsan bol cable tatlagat guur. Harin Goldeb bridge shig gol tatlagat guur.
  • 1958.mn 2015-05-22 08:54:50
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!