Хөвсгөлчүүд гурван сая дахь иргэндээ 30 сая төгрөг гардуулав
Монгол Улс гурван сая дахь иргэнээ энэ оны нэгдүгээр сарын 24-ны өдөр өлгийдөн авсан билээ. Харин гурван сая дахь иргэний үе чацуутнуудыг аймаг тус бүр тодруулан бэлэг өгч байгаа юм. Тэгвэл Хөвсгөл аймгийнхан гурван сая дахь иргэндээ 30 сая төгрөгийн хадгаламжийн дэвтэр, дурсгалын зүйл бэлэглэжээ. Бэлгийг өнөөдөр хүүхдийн аав ээжид гардуулан өгсөн байна. Монгол Улсын гурван сая дахь иргэний үе чацуутан, Хөвсгөл аймгийн иргэн Т.Өлзийбилэгт хүү Б.Түмэнжаргал, Б.Хажидмаа нарын гэр бүлд ууган хүү болон мэндэлжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-22 08:30:20
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!